Өдөр бүрийн хоол /2026.04.24/

Эзэн өөд эргээгүй хаад

2 Шастир 36:1-14
2 Шастир 36:12

“Тэрээр ЭЗЭН Бурханыхаа мэлмийд муу муухайг үйлдэв. ЭЗЭНий үгийг ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруусгаагүй юм”

Өнөөдрийн хэсэг дээр Иудагийн сүүлчийн гурван хааны ноёрхлын тухай дурдаж байна. Иосиа хааны дараа түүний хүү Иехоахаз хаан болсон боловч гурван сар болоход Египетийн хаан түүнийг хаан ширээнээс нь буулгаж авсан. (2,3) Тэгээд Египетийн хаан түүний ах Елиакимыг хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин түүний дүү Иехоахазыг Неко аваад Египетэд аваачив. (4) Иехоиаким Бурханы мэлмийд ёрын мууг үйлдэв. Тэгээд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирж, түүнийг Вавилон руу авч явахаар хүрэл гинжээр хүлэв. Мөн Небухаднезар Эзэний өргөөний эд зүйлсийг дээрэмдэн авч явав. Иехоиакимын дараа Иехоиахин хаан болсон боловч гурван сар арван өдөр болоход Зедекиаг хаан болгов. (10)
Ийнхүү хаадууд дараалан баривчлагдаж, Эзэний өргөөг дээрэмдэн тоносон урьд хожид байгаагүй явдал болж байв. Энэ үед тэд энэ зовлонг сүнслэг утгаар тайлж ойлгох хэрэгтэй байсан. Эдгээр зовлон нь Иудагийн хаадын хорон үйлдлийг шийтгэх Бурханы таалал байсан юм. (5,8,12) Ийм аргаар ч болов тэднийг Эзэн рүү эргэхийг хүссэн. (13) Бурхан Зедекиа хаанд эш үзүүлэгч Иеремиаг илгээн Өөрийн үгээ тодорхой дамжуулсан. (12) Гэвч Иудагийн хаад шийтгэл зовлон амсаж, Бурханы үгийг сонссон ч өөрсдийгөө даруусгалгүй эсрэгээр шил нь татан, зүрхээ хатууруулав. Тэд Египетийн талд орох уу, Вавилоны талд орох уу хэмээн эргэлзэж, дипломат аргаар асуудлыг шийдэхийг оролдов. Харин тэд Бурхан Эзэний талд орох нь хамгийн чухал байв.
Хүмүүс зовлон бэрхшээлтэй нүүр тулгарахад хэрхэн амьд үлдэх вэ гэж эргэцүүлж, бодит гарц хайдаг. Гэвч Эзэн өөд эргэх нь жинхэнэ гарц юм. (Лук 15:20) Зовлонгийн үед зүрхээ даруусган Бурханы үгийг сонсох хэрэгтэй. Тэгээд Бурхан руу эргэх хэрэгтэй.
Хэрэгжүүлэлт: Зовлонгийн үед яах хэрэгтэй вэ?
Нэг үг: Бурхан руу эргэгтүн.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.23/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.25/