Өдөр бүрийн хоол /2026.04.25/

Эзэний үгийг сонсон дуулгавартай дагаснаар

2 Шастир 36:15-23
2 Шастир 36:23

“ “Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Йерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. Түүний ард түмнээс та нарын дунд байгаа хэн ч бай, түүний Бурхан, ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” гэсэн билээ”

Израилын түүхэнд хамгийн эмгэнэлтэй явдал болов. Халдеичуудын хаан Иудагийн эсрэг довтлон ирж, залуусыг нь Ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид, нялхсыг ч өршөөлгүй алав. (17) Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй авч, Эзэний өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг нь Вавилон рүү авчирч, дараа нь Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатаав. (18,19) Мөн илднээс амьд гарагсдыг Вавилон руу авч яван боол болгов. (20)
Харин энэ бүхнийг уг номын бичигч нь Бурхан хийсэн гэв. Уг нь Бурхан Өөрийн ард түмэн ба орших газраа энэрэн тэдэнд элч нараараа дамжуулан дахин дахин үгээ илгээн тэднийг Өөр рүү эргэхийг хүссэн. Гэвч тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлов. Ийм тэд бүрэн сэргэх боломжгүй байдалд орсон. (16) Тиймд Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасан. Харин энэ бол төгсгөл биш юм. Үүнээс хойш далан жилийн дараа Бурхан Персийн хаан Корешийн сүнсийг хөдөлгөн, Иуда ард түмэнд Иерусалим руу явж Эзэний өргөөг барихыг тушаав. (22,23) Эзэний өргөө шатахыг Бурхан Өөрөө зөвшөөрсөн атлаа яагаад Тэр дахин Эзэний сүм барихыг тушаасан юм бол? Тэд үүгээр дамжуулан сүмийн барилга нь чухал бус Бурханы үгийг сонсоод дагадаг гэрээний ард түмэн болж амьдрах нь чухал гэдгийг ухаарсан байх.
Эзэний өргөөг барих тушаал нь өнөө үеийн бидэнд ямар утга учиртай вэ? Нүдэнд харагдах барилга байшинг хүмүүс сүм, Эзэний өргөө гэж ойлгодог. Харин Есүс нь шинэ сүм, жинхэнэ Эзэний өргөө болж ирсэн бөгөөд энэ Есүсийг хүлээн авсан хүн Эзэн оршдог сүм болдог. Тиймээс Есүст итгэж, Бурханы үгийг дагаснаар Бурханы алдрыг харуулаад зогсохгүй Эзэний өргөөг барих явдал болох юм.
Хэрэгжүүлэлт: Эзэний өргөөг хэрхэн барьж чадах вэ?
Нэг үг: Эзэний үгийг сонсон дуулгавартай дагаснаар.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.24/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.27/