2026 оны 49-р хичээл (03.01)

Цог жавхлантайгаар ирэх Есүс

Лук 21:1-38
Гол эшлэл 21:27

1. Үгээгүй ядуу бэлэвсэн эмэгтэйг бүх хүмүүсээс ихийг өргөсөн гэж Есүс яагаад хэлж байна вэ (1-4, 2 Коринт 8:1-5)?
2. Цог жавхлантай сүмийг яах болно гэж Есүс хэлж байна вэ (5, 6)? Энэ нь өнөө үеийн чуулгануудад ямар сануулга болж байна вэ?
3. Эцсийн өдрүүдэд болох тэмдгүүд юу вэ (7-8, 9-10, 11, 12-18)? Энэ өдрүүдэд итгэгч бидэнд юу хэрэгтэй вэ (19)?
4. Йерусалимын сүйрэл ойртоход хүмүүс яах хэрэгтэй вэ (20-24)?Эцсийн өдрүүдэд ямар аймшигтай зүйл болох вэ (25, 26, Матай 24:29, 2 Петр 3:10)? Есүс ямар төрхөөр ирэх ба тэр үед итгэгч бид яах хэрэгтэй вэ (27, 28)?
5. Эдгээр зүйл болох үед бид юуг мэдэх хэрэгтэй вэ (29-31)? Есүсийн хэлсэн үг нь хэр баттай биелэх вэ (32, 33)?
6. Шавь нар юунаас болгоомжлох ёстой вэ (34, 35)? Яагаад залбирч, ямагт сэргэг байх ёстой вэ (36)? Есүс өдөржин юу хийж, шөнө юу хийсэн бэ (37, 38)?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.20/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.21/