Давидын явсан газар бүрд нь тусалсан Эзэн
1Шастир 18:1-17
1Шастир 18:6
“Тэгээд Дамаскийн Арамд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг, Давидын зарц нар боллоо. Ийнхүү Давидын явсан газар бүрд нь ЭЗЭН түүнд туслав”
Эзэний авдрыг Иерусалимд оруулж, Бурханы амлалтыг авсны дараа Давидын хаанчлал нь гадна, доторх бүх талаар хөгжин цэцэглэх болсон. Бурхан төвтэй хаанчлалыг байгуулсан тэрээр эргэн тойрны үндэстнүүдээ дэс дараалан байлдан дагуулах болсон. Эхлээд филистчүүд (1), моабчууд (2) дараа нь Зобагийн хүмүүсийг (3,4), дараа нь арамчуудыг (5-11), дараа нь едомчуудыг цохисноор өмнөд баруун зүгийн филистчүүдийн газраас зүүн хойд зүгийн Ефрат мөрнийг хүртэл газар нутгийг эзлэн тэлснээр эртний үед Абрахамд өгсөн амлалт (Эхлэл 15:18) бүрэн биелэгдэв. Ялангуяа 4-р эшлэлийг үзвэл цэргийн хүчинд хамгийн чухал байдаг тэрэгний морьдоос зууг үлдээгээд бүх морьдын шөрмөсийг тастав. Энэ нь Давид дайн тулаанд цэргийн хүч ба зэвсгээс илүү Бурханыг л түшиглэнэ гэж итгэж байсны илэрхийлэл байв. (Иошуа 11:6) Энэ мэтчилэн Давид хаа явсан ч дайснуудаа цохин, үргэлж ялалт байгуулж чадсан нь Давид өөрийн хүч чадал, мэргэн ухаанд бус зөвхөн Бурханд түшиглэсэн түүний итгэлийг Эзэн хараад түүнд тусалсных юм. (6,13) Бурхан Өөрт нь найдан түшиглэгчдэд хаа ч явсан итгэлийн ялалтыг зөвшөөрдөг.
Мөн 11-р эшлэлийг үзвэл Давид өөрийн гараар Эзэний өргөөг барьж чадахгүй болсон ч үр удмаараа дамжуулан Ариун өргөөг барихад хэрэгтэй мөнгө, алт, хүрэл эдлэлүүдийг Эзэнд зориулан бэлдсэн. Тэгээд эцэст нь Ариун өргөө барихад хэрэгтэй бүх зураг төсөл ба материалыг нэг ч дутаалгүй бэлдэн, дараагийн хаан болох Соломон хаанд үлдээжээ. (29:1-9)
Үүгээр зогсохгүй Давид хаан Бурханыг засаглалыг төлөөлсөн удирдагчийнхаа хувьд ард түмнээ зөв шударгаар захирахын төлөө засаг захиргааны системийг гарган тэр ёсоор зохион байгуулав. (14-17)
Хэрэгжүүлэлт: Амьдралынхаа талбар бүрдээ ялалт байгуулахын тулд яах хэрэгтэй вэ?
Нэг үг: Эзэн тусалснаар