Амьдын Бурхан
Лук 20:20-47
Гол эшлэл 20:38
1. Шашны удирдагчид яагаад Есүс уруу туршуулуудыг явуулсан бэ (20)? Тэд Есүст хэрхэн хандсан ба ямар асуултаар Есүсийг урхинд оруулах гэсэн бэ (21, 22)?
2. Есүс ямар хариулт өгөн тэднийг дуугүй болгосон бэ (23-26)? “Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг” гэсэн нь ямар утгатай вэ (Ром 13:1-7, 1 Петр 2:13-17, Колоссай 3:23, Марк 12:29, 30)?
3. Садукайчууд гэж ямар хүмүүс ба тэд ямар зорилгоор Есүс дээр ирсэн бэ (27, Үйлс 23:8)? Тэдний зохиосон гунигтай түүх юу ба үүнийг хэлж буй зорилго нь юу вэ (28-33)? Эндээс амиллыг үгүйсгэдэг хүмүүсийн үзэл бодлын талаар ярина уу?
4. Есүс энэ дэлхий болон тэнгэрийн улсын хоорондын ялгааг хэрхэн тайлбарласан бэ (34-36)? Есүс Библийн аль номоос эш татан амиллын үнэнийг заасан бэ (37, Гэтлэл 3:6)? Бурхан хэний Бурхан ба үхэгсэд, амьд нь тус бүр ямар хүнийг зааж байна вэ (38)? Ямар хүмүүс Есүсийн үгтэй санал нэгдсэн бэ (39, 40)?
5. Хүмүүс Христийг хэн гэж ойлгож байсан бэ (41)? Харин Давид Христийг хэн гэж дуудсан бэ (42-44)? Үүгээр Есүс Өөрийнхөө тухай юуг гэрчилсэн бэ?
6. Есүс яагаад шавь нартаа хуулийн багш нарын амьдралаас сэрэмжлэгтүн гэсэн бэ (45-47)?