Амлалт авсан Давидын залбирал
1Шастир 17:16-27
1Шастир 17:16
“Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад —ЭЗЭН Бурхан минь, би хэн болоод, миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?”
Бурханы авдрын төлөө ариун өргөөг барих гэсэн Давидын хүслийг Бурхан зөвшөөрөөгүй хэдий ч түүний хүү Соломоноор дамжуулан бариулан, түүний хаанчлалыг мөнхөд тогтооно гэсэн амлалтыг авсны дараа (17:1-15) Давид Бурханд талархан залбирал өргөж байна. Давид хаан Эзэний өмнө суугаад “би хэн болоод энэ хүртэл эрхэм дээд хүний хэмжүүрээр хандаж байна вэ?” (16,17) хэмээн Түүний ивээлийг магтаж байна. Хэн ч тоохгүй, айлын бага, хоньчин төдий байсан өөрийг нь өргөмжилж өгсөн Бурханы ивээлийг ялалт амжилтын үедээ ч марталгүй магтдаг төлөв даруу хүн байв. Хүн ер нь ивээл ерөөлийг дүүрэн амсах үедээ Бурханы өгсөн ивээлийг умартан өөрөөрөө бахархан сайрхаж, Бурханаас холдоход амархан байдаг. Харин Давид тэрхүү ивээл ерөөлүүдийг өгсөн Бурханы өмнө очин талархаж залбирав. Түүнд Бурханд талархах сэтгэл дүүрэн байсан тул үгээр хэлэх аргагүй байна гэв. Ялангуяа Израил ард түмнийг Бурхан Өөрөө Египетээс золин авч, агуу сүрдмээр зүйлсийг үйлдэн, Өөрийн нэр алдрыг харуулсан ба Израилыг мөнхөд Өөрийн ард түмнээ болгосон амлалтаа дахин сэргээснийг ухааран талархав. (21,22) Өнөө үед ч Бурхан биднийг ард түмнээ болгон чөлөөлж авахаар Өөрөө бидэн дээр ирэн Есүс Христийн цусаар золин авсан билээ. Бурханы ард түмэн болсон хэн ч Түүний энэ агуу үйлсийг санан талархах хэрэгтэй.
23-27-р эшлэлүүдэд Давид Бурханы илчилсэн амлалтад үндэслэн залбирснаар өөрт нь болон өөрийн гэрийн талаарх үг нь биелэгдэн Бурхан алдаршихыг хичээнгүй залбирч байна. “Тиймээс одоо, ЭЗЭН минь, Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үг тань ёсоор болж, үүрд тогтох болтугай, Та айлдсанаараа үйлдээрэй. 24 Тийнхүү Таны нэр бэхжиж, мөнхөд аугаа болж “Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН нь Израилын Бурхан билээ” гэж хэлэгдэх болно. Таны зарц Давидын гэр ч Таны өмнө бэхжиг” (23,24) Давидын залбирал нь хувийн хүсэл шуналын төлөө бус Бурханы алдрыг харуулан, Бурханы таалал биелэгдэхийн төлөөх хичээнгүйлэн залбирсан залбирал байлаа.
Хэрэгжүүлэлт: Та Эзэний өмнө суугаад юуны талаар залбирдаг вэ?
Нэг үг: Өөрт нь өгсөн Түүний ивээл ба амлалтыг сана!