Эзэний зөвлөгөөг эрэлхийлээгүй Саул
1Шастир 10:11-14
1Шастир 10:14
“ЭЗЭНий зөвлөгөөг эрэлхийлээгүй юм. Тиймээс ЭЗЭН түүнийг үхэлд үлдээж, хаанчлалыг Иессийн хүү Давид руу эргүүлсэн билээ”
Уг номтой адилхан агуулгатай Хаад ном нь Вавилоны цөллөгөөс ирсэн Израилчууд өөрсдийн гэм буруугаас болж олзлогдсоныг ухааруулах үүднэс бичсэн бол Шастир ном нь Иерусалим сүм ба улсыг дахин босгон байгуулах хүсэл найдвартай ирсэн хэдий ч юу ч үгүй хоосорсон Иерусалимын бодит байдлыг хараад шантрахаас аргагүй байсан тэдэнд урам зориг ба Давидын хаанчлалыг дахин сэргээх хүсэл найдварыг суулгахын төлөө бичсэн.
Ийм үүднээс 1-9-р бүлэг дээр Адамаас эхэлсэн Израилын угийн бичгийг эхлээд танилцуулснаар Бурханы сонгогдсон ард түмэн гэсэн байр суурь нь хувираагүй бөгөөд тэднээр дамжуулан Бурханы авралын ажлын түүх нь бас үргэлжилсээр байгааг ухааруулахыг хүссэн. Тэгээд амлалтын ард түмний хувьд Бурхан төвтэй байсан Давидын хаанчлалын итгэлийг дахин сэргээхийг хүссэн юм.
10-р бүлэг бол Саул хааны үхэл ба түүний гэр бүлийн сүйрлийн тухай дурдсанаар шинэ очирт таягтай Давидын хаанчлал эхэлнэ гэдгийг харуулж байна. Ялангуяа Саулын хаанчлал яагаад эмгэнэлтэй төгссөнийг тод дурдав.
Гилбоа ууланд болсон ширүүн дайнд Израилчууд Филистчүүдэд ялагдав. Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг гүйцэн авч, түүний гурван хөвгүүнийг ч алав. Хүнд шарх авсан Саул ч хозлуулаагүй хүмүүсийн гарт алуулахыг хүсээгүй тул өөрийн илдний дээрээс унаж үхэв. Ийнхүү тэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, бүх гэрийнхнийхээ хамт үхжээ. (6)
Дараа өдөр нь Филистчүүд Саулын толгойг Дагоны дуганд өлгөв. (8-10) Саул нь ийнхүү үхсэнийхээ дараа ч ичгүүрийг амссан. Харин өмнө нь Саул Иабеш-Гилеадын оршин суугчдад сайнаар хандсан ачийг нь хариулан Саул болон түүний хөвгүүдийн цогцсыг булаан авч оршуулах ёслол хийв. (11,12) Саулыг ийнхүү эмгэнэлтэй үхсэний талаар Библид Эзэнд итгэмжгүйнхээ улмаас гээ байна. (13) Тэрээр Эзэний үгийг сахилгүй, үзмэрчийн зөвлөгөөг гуйн, санаа бодлыг нь асуун, Эзэний зөвлөгөөг эрэлхийлээгүй байв. (13б, 14а) Тэрээр Эзэний үгийг дуулгавартай дагаагүй ба засаг захиргаат Эзэнээс асуулгүй бүхнийг өөрийн сонголт, шийдвэр ба үл итгэлээр хандсан. (1 Самуел 15:11, 28:12,18) Түүний ялагдал, сүйрлийн гол шалтгаан нь цэрэг ба зэр зэвсгийн хүч дутсанд бус үнэндээ Бурхан түүнтэй хамт оршоогүйгээс болсон юм. Тиймд Бурхан түүнийг үхэлд үлдээж, хаанчлалыг Давид руу эргүүлсэн билээ. (14б) Израилын жинхэнэ эрх мэдэл нь Бурханд байгаа. Саул хаан Бурханы ерөөлийг зөв эдэлж чадалгүй гэмд унахад Бурхан Өөрийн хаанчлалыг өөр хүнд өгснөөр Бурхан төвтэй хаанчлалыг байгуулна.
Хэрэгжүүлэл: Өөрийн сонголт шийдвэрээр амьдарч байна уу?
Нэг үг: Эзэний зөвлөгөөг эрэлхийл