Өдөр бүрийн хоол /2026.01.27/

Улам хүчирхэгжсэн Давид

1Шастир 11:1-9
1Шастир 11:9

“Түг түмдийн ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ”

Саулыг үхсэний дараа бүх Израил Давид дээр цуглан ирж түүнийг хаан болгохыг хүсэв. Учир нь Саулын хаан байх үед ч Давид Израилын цэргийг удирддаг байсан ба Бурхан түүнд Израилын хоньчин, удирдагч болно гэж айлдсан учирт юм. Бурханы ард түмний сүнсний удирдагчаар босгогдох нь гагцхүү Бурханы эрхийн дагуух сонголт бөгөөд ийм хүн нь ард түмний дэмжлэг ба хүндэтгэлийг хүртэхэд зохистой итгэлийн итгэл амьдралаар амьдрах хэрэгтэй.
Ингээд Израилын бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид тэдэнтэй гэрээ байгуулан, Давидыг тослон Израилын хаан болгов. Энэ нь Самуелээр Эзэний дамжуулсан үгийн дагуу байв. (4) Давид ийнхүү хаанаар босгогдох хүртлээ хэзээ ч өөрөө хаан болох гэж зүтгээгүй. Уг нь 20 жилийн өмнө Давид Бурханаар сонгогдон, эш үзүүлэгч Самуелээр дамжуулан тослогдсон байсан. (1Самуел 16:11,12) Мөн Саул хаан байсан хэдий ч үргэлж гэмд унадаг байсан төдийгүй Давидыг ёс бусаар алах гэж улайрсан учраас Саулын эсрэг бослого гарган өөрөө хаан болох үндэслэл ч байсан. Гэвч Давид Бурханы эрх мэдэлд итгэн, Бурханы цаг иртэл тоолшгүй олон зовлонг тэвчин, хүлээж, Бурханы тосолсон Саул хааныг өөрийн гараараа хэзээ ч хөнөөхгүй гэсэн шийдвэрээ сахисан. Тэгээд Бурханы цаг нь болоход зовлонгоор дамжуулан улам төлөвшсөн Давид бүх ард түмний дэмжлэг болон хүндэтгэлийг хүлээн Израилын хаан болсон. Хаан болсон Давид эхлээд иебусчуудын амьдарч байсан Иерусалимыг эзлэн авснаар Бурхан төвтэй хаанчлалын суурийг тавьсан. Иерусалим нь Израилын төвд байрласан ба зүүн талдаа Гихоны усан булагтай учраас улс төр ба захиргаа байхад тохирсон сайхан газар байсан. Харин үүнээс илүү хожим энэ газар дээр сүм барих учраас итгэл бишрэлийн төв болох үүднээс чухал газар байв.
9-г үзээрэй. “Түг түмдийн ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ” Давид хаан улам хүчирхэгжсэн бөгөөд энэ нь түг түмдийн Эзэн, төгс хүчит Бурхан түүнтэй хамт байсан учирт юм. Хувь хүн, гэр бүл, чуулган, улс орон, хаанчлал улам хүчирхэг болох нууц нь төгс хүчит Бурхан хамт байгаа эсэхээс шууд хамааралтай юм.
Хэрэгжүүлэлт: Хэн улам хүчирхэгжиж чадах вэ?
Нэг үг: Бурхан хамт байдаг хүн

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.26/
Дараагийн нийтлэл2026 оны Лук 45-р номлол (01.25) Х. Бүүвэйбаатар хн