Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс
Ефес 6:10-24
“Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс”
Итгэлийн амьдрал бол сүсний тэмцэл бөгөөд бидний дайсан нь нүдэнд харагддаггүй муу ёрын сүнснүүд юм. Өнөөдрийн зарлиг нь бидэнд дайсан чөтгөртэй хэрхэн тэмцэж байгуулах вэ гэдгийг заан өгч байна.
1. Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс(10-17).
Бид диаволын заль мэхний эсрэг тэмцэхийн тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх хэрэгтэй. Ингэхийн тулд бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмссөн, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөх хэрэгтэй(15). Мөн нэг гартаа итгэлийн бамбайг, нөгөө гартаа Ариун Сүнсний сэлэм болох Бурхан үгийг барих хэрэгтэй(16-17). Дайсан чөтгөрийн харваж буй үл итгэлийн сумыг итгэлийн бамбайгаар хамгаалж, Сүнсний сэлэм болох Бурханы үгээр чөтгөрийн үе мөчийг тас цавчих хэрэгтэй. Бидний тэмцэл бол хүмүүсийн эсрэг тэмцэл биш юм. Иймээс өдөр бүрийн амьдралаа эхлэхээс өмнө сүнсний дайнд ялахын тулд гуйлт, Бурханы үг, итгэл гэх мэт сүнслэг зэвсгээр бүрэн зэвсэглэх хэрэгтэй.
2. Сүнс дотор тасралтгүй залбир(18-24)
Дээрх бүх зэвсгээр зэвсэглэсэн ч гуйн залбирахгүй л бол Сүнсний тулалдаанд ялалт байгуулж чадахгүй. Тиймээс бид Ариун Сүнс дотор тасралтгүй гуй хэрэгтэй. Ийнхүү гуйх үед Бурхан чөтгөрийг хөөн зайлуулах цэцэн ухаан, хүч чадал, урам зоригийг өгдөг. Залбирралгүйгээр итгэлийн амьдралаар амьдрах гэж байгаа хүн бол ямар ч тактикгүйгээр тулалдаанд орж буй цэрэгтэй адилхан юм. Тиймээс Бурханы цэрэг болсон бид нар гуйлтад чармайлт гаргах хэрэгтэй. Тулалдааны ялалт нь жадны хүчээр биш, харин Бурханы Ариун Сүнсээр ирдэг.
Залбирал: Эзэн минь ээ! Би чэтгэрийн залтай муу аргуудаас дутуу зэвсэглэснээс бол ялагдаж байснаа ухаарч байна. Ялангуяа гуйлтаар надад туслаач.
Ганц үг: “Диаволын эсрэг тэмцэгтүн”