Христийг эсэргүүцэгч
1Иохан 2:18-29
“Энэ бол Христийг эсэргүүцэгч буюу Эцэг болоод Хүүг үгүйсгэгч юм.”(22б)
1. Антихристийн онцлог чанар (18-23)
Библид Антихристийн тухай сэрэмжлүүлж байна. Эцсийн үе ойртох тусам олон Антихристчид гарах болно. Антихрист нь итгэгчдийн дундаас гарсан боловч Христийнх биш юм. Антихристийн хамгийн гол онцлог бол Есүсийг Христ гэдгийг үгүйсгэдэг явдал юм. Өөрөөр хэлбэл Есүс махбодиор энэ дэлхийд ирсэн Бурханы Хүү гэдгийг үгүйсгэдэг. Тэд байнга Бурханы үнэнийг гуйвуулж, заримдаа өөрсдийгөө Бурханы хүү гэдэг. Антихрист нь Сатаны хүчийг өмсөөд ид шид болон гайхамшигт зүйлсийг үйлдэн, үүгээрээ хүмүүсийг уруу татаж бүдрүүлдэг.
2. Антихристийг дийлэх арга (24-29)
Бид Антихристэд уруу татагдахгүйн тулд анх сонссон сайн мэдээгээ бат сахих хэрэгтэй. Есүсийг махбодитой хүн болж ирсэн Бурханы Хүү, Христ гэдэгт бат итгэх хэрэгтэй. Мөн Есүс бидний гэмийн төлөө загалмайд нас барж, амилсан гэдэгт бат итгэх хэрэгтэй. Ингэж анх сонссон сайн мэдээний үнэн дотор амьдарвал Хүү болоод Эцэгийн дотор байх болно. Мөн Ариун Сүнсний тосолгоо нь бидэнд байнга үнэнийг зааж өгөх болно. Иймээс Антихристийн заадаг янз бүрийн зүйлийг сонсох хэрэггүй.(27) Харин сайн мэдээний үнэнд байнга анхаарч, Христ дотор байдаг хүнийг Эзэнээс төрсөн гэдгийг бид мэдэж чадна.
Гуйлт: Эзэн минь! Есүс бол Христ гэсэн сайн мэдээний үнэн дээр бат зогссоноор Антихристийн заль мэхийг дийлж, мөнхийн амийг эдлэн амьдрахад туслаач.
Нэг үг: “Анхнаасаа сонссон зүйл дотроо зогсогтун!”