Ертөнцийг бүү хайрла
1Иохан 2:12-17
“Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла.”(15а)
1. Та нар муу нэгнийг дийлсэн. (12-14)
Бид Есүс Христийн нэрээр гэмийн өршөөлийг авсан. Бидний бүх л гэм уучлагдсан гэдгээс өөр илүү том ивээл, баяр хөөр гэж байхгүй. Гэмийн өршөөлийг авахад гэмээс болж үүрч байсан бүх хүнд ачаанаас чөлөөлөгдөн, ариухан баяр хөөр болон шинэ амийг амсах болдог. Гэмээс чөлөөлөгдөхөд сүнсний нүд нээгдэж, сүнслэг мэдлэгийг ухаарах болдог. Ялангуяа залуучууд үгийг хайрлаж, үгийн хүч чадлыг өмсөн, дэлхийн чөтгөрүүдийг дийлж чадна. Өглөөний шүүдэр шиг залуучууд гэмд ялагдахгүй, ялдаг амьдралаар амьдрах болсон нь үнэхээр гайхамшигтай ивээл юм. Бид гэмийн өршөөлийг авсан ба гэмийг дийлэх үгийн хүчтэй гэдгээ байнга санан, сахиж амьдрахыг хүсэж байна.
2. Ертөнцөд байгаа зүйлс (15-17)
Бид энэ дэлхийд хэрхэн хандах ёстой вэ? “Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй.”(15) Бид энэ ертөнцийн зүйлсийг хайрлаж болохгүй. Яагаад гэвэл энэ дэлхийд байгаа бүх юмс нь “махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал” гэсэн гурван чанартай байдаг учраас тэр юм. Эдгээр нь Бурханаас ирсэн бус, харин ертөнцийн харанхуйн захирагч болох Сатанаас ирсэн учир эдгээрийг хайрлавал Бурханы эсрэг зогсох болно. Эдгээр нь өнгөрөн устах учир ертөнцийн зүйлсийг хайрласан хүмүүс эцэст нь хоосон хоцроно. Харин Бурханыг хайрлан, Бурханы хүслийг биелүүлж амьдарсан хүн нь мөнхөд орших болно.(17)
Гуйлт: Эзэн минь! Энэ дэлхийн хоосон, хуурамч зүйлүүдийг хайрладаг байсандаа гэмшиж байна. Зөвхөн Таны хүслийг даган амьдрахад туслаач.
Нэг үг: “Энэ ертөнцийн зүйлсийг бүү хайрлаарай!”