Өдөр бүрийн хоол /2024.10.07/

Хэрсүү ухаантай хүмүүс нь гэрэлтэнэ

Даниел 12:1-13

“Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд аврагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно”. (3)

  • Бурханы хүмүүс аврагдах болно (1-3)

Эцсийн цаг үед урьд өмнө нь байгаагүй тийм хүнд цаг болно (1, Мт 24:21). Амийн номонд нэрс нь бичигдсэн Бурханы хүмүүс аврагдах болно (Иер 21:27). Нойрсогсдоос олон хүмүүс сэрж нэг хэсэг нь мөнх амь уруу нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна (2, Иох 5:28-29). Хэрсүү ухаантай хүмүүс олныг зөвийн замаар чиглүүлэх ба од адил мөнхөд гэрэлтэнэ (3).     

  • Өөрийн замаар явагтун (4-13)

Тэрхүү хуйлмал номыг битүүмжилж лацдахыг Даниелд үүрэг болгосон. Эдгээр зүйлс биелэгдтэл хэр удах вэ? Энэ нь гурван цаг хагас буюу тэд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа юм. Даниел үүнийг ойлгоогүй ба энэ бүх үйл явдлын үр дүнд юу болох вэ? гэж асуув. Тэрээр хариулан “Даниелаа өөрийнхөө замаар эцэс хүртэл явагтун”. Олон хүн ариусгагдаж, шинэчлэгдэнэ. Хорон муу хүмүүс үүнийг ойлгохгүй ба харин хэрсүү ухаантнууд ойлгоно. Даниел амар амгаланд орж цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно хэмээв. 

Залбирал: Эзэн минь! Өршөөл ба хайраараа намайг аварч миний нэрийг амийн номонд бичсэн учир Таныг магтаж байна. Олон хүнийг зөвт байдал уруу хөтлөх ажилдаа намайг хэрэглээч. 

Нэг үг: “Зөвт байдал, ойлголт уруу олон хүнийг хөтлөгтүн”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.10.05/
Дараагийн нийтлэл2024 оны Эхлэл 27-р номлол (10.06) Калеб Ганболд хн