Өдөр бүрийн хоол /2024.10.05/

Хэрсүү ухаантай, итгэмжит хүмүүс

Даниел 11:28-45

“Тэрээр гэрээнд тэрслэгчдийг ялдам үгсээр бурхангүй байдалд эргүүлнэ. Харин өөрийн Бурханыг мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ”. (32)

  • Өөрийн Бурханыг мэдэгч ард түмэн (28-35)

Эдгээр ишлэлүүдэд дурьдагдаж буй Умардын хаан нь Антихрист юм. Тэрээр ариун гэрээний эсрэг байх болно. Мөн Бурханд өргөгддөг өдөр бүрийн тахилыг хориглож, хоосролыг авчирдаг бузар юмыг тогтоож тавина (Мт 24:15). Тэрээр гэрээнд тэрслэгчдийг ялдам үгсээр бурхангүй байдалд эргүүлнэ. Гэвч Өөрсдийн Бурханыг мэддэг хүмүүс түүнийг эсэргүүцэн тэмцэлдэх болно. Хэрсүү ухаантай хүмүүс хэдийгээр зовлон амсах боловч олон хүнийг итгэлийн замаар чиглүүлнэ (33). Хэрсүү ухаантай зарим нь доройтон унавч эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдан шинэчлэгдэнэ. Хэрсүү ухаантнууд ба итгэмжит хүмүүсийг Бурхан шагнах болно. 

  • Антихристийн төгсгөл (36-45)

Бурханыг эсэргүүцэгч Антихрист удирдагчийн тодорхойлолт нь Антиох IV Ефифанестай таардаг. Тэрээр өөрийгөө Бурханаас дээгүүр өргөмжилсөн ба хэсэг хугацаанд амжилт олсон (36). Гэвч түүний төгсгөл ирсэн ба хэн ч түүнд туслаагүй (45). Энэ дүр зураг нь Бурханыг эсэргүүцэгч хэний ч амсах хувь заяа юм. 

Залбирал: Эзэн минь! Таныг Цорын Ганц Эзэн Бурхан гэдгийг, Та Есүсийг илгээсэн гэдгийг бид мэднэ (Иох17:3). Таныг тэрслэгч хүмүүсийг эсэргүүцэх хүчийг өгч, бусдыг Таны үгээр зааварчлахад туслаач.        

Нэг үг: “Хорон мууг эсэргүүцэн, бусдыг Бурханы үгээр сурга”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.10.04/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.10.07/