Хэрхэн хандаасай гэж хүснэ, тийнхүү ханд
(харилцааны алтан хууль)
Матай 7:1-12
Гол эшлэл 7:12
1. Есүс бусдыг шүүх талаар юу гэж байна вэ(1)? Хүмүүс яагаад бусдыг шүүдэг вэ? Харин бусдыг шүүгч өөрөө яах вэ(2)?
2. Бусдыг шүүдэг хүний асуудал нь юу вэ(3,4)? Бид ах дүүдээ зөв туслах гэвэл эхлээд яах хэрэгтэй вэ(5)?
3. Шавь нар бусдыг шүүж болохгүй ч юуг ялгах хэрэгтэй вэ(6)? “Ариун юм ба Сувд”, “ноход ба гахай” нь тус бүр юуг зааж байна вэ? Яагаад эдгээрийг ялгах хэрэгтэй вэ?
4. Бусдыг шүүхгүйн төлөө яах хэрэгтэй вэ(7,8)? Гуйх, хайх, тогших нь яахыг хэлж байна вэ? Тэнгэр дэх бидний Эцэг гуйлтанд хэрхэн хариулах вэ(9-11, Ром 8:32)? Бурханы бидэнд өгөхийг маш их хүсдэг хамгийн сайн нь юу вэ(Лук 11:13)?
5. Тиймээс Бурханы хүүхдүүд нь бусдад яаж хандахыг сурах хэрэгтэй вэ(12)? “Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй” гэсэн нь юу гэсэн үг вэ?