АРИУН АСРЫН БҮТЭЦ
Гэтлэл: 26:1-37
“Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг зааглах болно.”(33б)
1. Бүрээс (1-14)
Өнөөдрийн зарлиг нь ариун асрын дотоод бүтцийн тухай юм. Үүнд бүрээс болон хөшиг чухал байдаг. Бүрээсээр асрыг бүтээх бөгөөд дөрвөн давхар байдаг.(1,7,14) Хамгийн доторх бүрээс нь өнгө өнгийн даавуугаар Херубуудыг нэхсэн бүрээс байх бөгөөд хамгийн гаднах нь далайн гахайн арьсаар хийсэн бүрээс байдаг.(14) Тиймээс гаднаас асрын дотор байгаа Бурханы алдрыг харж чадахгүй юм. Зөвхөн өршөөлийн ивээлээр дамжуулан Түүний алдрыг харж чадна.
2. Хөшиг (31-37)
Ариун асар нь ариун газар ба ариунаас ариун газар хэмээн хуваагдана. Ариунаас ариун газарт гэрээний авдар ба өршөөлийн суудал байдаг.(33,34) Энд тахилч хүн ч хамаагүй ордоггүй. Иймээс ариун газруудыг хөшигөөр заагласан байдаг. Энэ хөшиг бол ариун Бурхан ба гэмд унасан хүний гэмээс болсон ханыг бэлгэдэж байна. Ариунаас ариун газарт тэргүүн тахилч өршөөлийн өдөр амьтны цусыг асгаруулснаар л орж чадна. Энэ тэргүүн тахилч бол чухамдаа цорын ганц зууч болох Христийг бэлгэдэж байна. Бид гэмээс болж Бурханы өмнө очиж чадахгүй, гэмийн өгдөг зовлон гуниг, мөнхийн шийтгэлээс зайлсхийж чадахгүй байсан. Харин Христ Есүс бидний гэмийн төлөө цусаа асгаруулснаар Бурханы өмнө очих шинэ амийн замыг нээж өгсөн.(Еврей 10:20)
Гуйлт: Миний гэмийн төлөө нандин цусаа асгаруулсан Есүст талархал өргөж байна. Би энэ Эзэнийг түшиглэн Бурханы өмнө зоригтой очиж байна.
Нэг үг: Миний зууч Есүс