ТАХИЛЫН ШИРЭЭ БА ДЭНЛҮҮ
Египетээс гарсан нь 27:1-21
“Дамнуургуудыг дотор талдаа хөндий зүсмэл модоор хий.”(8)
1. Тахилын ширээ(1-8)
Асрын хашаа дотор хүрлээр бүрсэн ширээг тавих болно. Нүглийн тахил болон золиослолын өргөлийг өргөхөд үүн дээр өргөлийг шатааж өргөдөг учир шатаалт тахилын ширээ гэдэг.(30:28) Энэ ширээний дөрвөн өнцөгт эвэр байдаг. Эвэр бол авралын хүч чадлыг бэлгэддэг. Гэмээс болж хүн өөрөө шатаагдаж үхэх ёстой байсан. Харин амьтнууд хүний оронд үхсэн. Амьтныг золиос болгосон учраас хүн өршөөгдсөн. Шатаалт тахилын ширээн дээр шатаагдсан амьтан шиг Есүс загалмайд өөрийн амийг золиос болгосон. Түүний золиослолоор бид шинэ амийг олсон. Бид ч Есүс шиг өөрийн хамгийн нандин зүйлийг бүрэн золиос болгосноор бусдын амийг аврах ажилд хэрэглэгдэх хэрэгтэй.
2. Дэнлүү (20,21)
Бурхан Мосед цэвэр тос хэрэглэн дэнлүүг үргэлж асаалттай байлгаарай гэв. Дэнлүү нь харанхуй шөнө асрын доторхыг гэрэлтүүлж, тахилчийг ажиллахад нөхцлийг хангах үүрэгтэй. Дэнлүү нь гэмээс болж харанхуй болсон хүний сэтгэл ба дэлхийг гэрэлтүүлэхийн тулд ирсэн Есүсийг зааж байна. Есүс бол дэлхийн гэрэл юм.(Иохан 9:5)
Бид энэ Есүсийг сэтгэл зүрхэндээ байлган харанхуй их, дээд сургууль, гэр бүл болон ажлын газрыг гэрэлтүүлдэг дэлхийн гэрэл болох хэрэгтэй.
Гуйлт: Гэмтэй миний төлөө Есүсийн амийг золиослосон Бурханд талархаж байна. Би ч Таныг сурч гэрлээр амьдрахыг хүсч байна.
Нэг үг: Өөрийгөө золиослон амьдаръя.