Аварга загасыг бэлтгэсэн Бурхан
Иона 1:11-17
“Эзэн аварга загас бэлтгэж Ионаг залгиулжээ.(17)”
1. Далайд шидэгдэх болсон Иона(11-16)
Далайн шуурга улам хүчтэй болоход Иона өөрөөс нь болж ийм бэрхшээл тулгарсныг ойлгон “Намайг далай уруу шид” гэжээ. Далайчид хэдийгээр хүсээгүй боловч аргагүй эрхэнд хэлснээр нь шидмэгц далайн шуурга намдан намджээ.(5) Энэ бүхнийг хараад далайчид маш их айж Эзэнд тахил өргөн тангараг тавив. Эзэн Бурхан, өөр өөрсдийн Бурханыг дуудан байсан мунхаг далайчдад зөвхөн Ёхова л тэнгэр газрыг бүтээгч Бурхан гэдгийг сануулжээ.
2. Аварга загасыг бэлтгэсэн Бурхан(17)
Далайн шуурга улам бүр ширүүсэхэд Иона өөрийн үйлдсэн гэмээ гэмшиж Бурханы дуудлагад дуулгавартай байхаар шийдвэрлэсэн зөв шийдвэр байсан. Гэвч тэр Ниневед очин гэмшлийн мэдээг дамжуулан тэднийг аварснаас далайд живж үхсэн нь дээр гэж боджээ. Тэр маш их зөрүүд хүн байв. Ийм зөрүүд, дуулгаваргүй түүнийг шийтгэх ёстой байсан билээ. Гэвч нигүүлсэнгүй Бурхан аварга загасыг бэлтгэн түүнийг залгиулж аварчээ. Энэ нь түүнд загасны гэдсэн дотор дахин нэг гэмших боломж өгч байгаа хэрэг юм. Бурхан нэгэнт л сонгосон бол ямар нэг аргаар авран өөрийнхөө тааллыг биелүүлнэ. Иона 3 өдөр, 3 шөнө загасны гэдсэнд байсан нь Есүсийн үхэл ба дахин амилах тухай зөгнөсөн бэлгэ тэмдэг юм.(Матай12:38-40)
Гуйлт: Бурхан минь! Зөрүүд дуулгаваргүй над шиг хүнд найдвар үл алдан гэмших боломж өгсөнд баярлалаа.
Нэг үг:” Зөрүүд хүнийг ч удаан тэвчдэг Есүс “