Есүсийн шавь болох гэвэл
Лук 14:15-35
Гол эшлэл 14:26, 27
1. Есүстэй хамт тухлан суугчдаас нэг нь ямар хүнийг ерөөлтэй гэсэн бэ (15)? Есүсийн сургаалт зүйрлэл дээр найрын урилгаас татгалзсан хүмүүсийн шалтгаанууд нь юу вэ (15-20)? Тэдний нийтлэг асуудал юу вэ? Энд их зоог, Эзэн, боол, уригдсан хүмүүс нь тус бүр хэнийг зааж байна вэ?
2. Хүмүүс татгалзахад Эзэн ямар хүмүүсийг авч ир гэж тушаасан бэ (21)? Гэсэн ч сул суудал байхад Эзэн боолдоо ямар чиглэл өгсөн бэ (22-24)? Энд илэрхийлэгдсэн Бурханы сэтгэлийн тухай ярина уу?
3. Есүсийн шавь болох гэвэл юуг амсах бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ (25-27, Матай 10:37)?
4. Цамхаг барих, дайнд мордохын өмнө урьдчилан юуг тооцоолох хэрэгтэй вэ (28-32)? Энэ нь Есүсийн шавь болох хүн ямар бэлтгэлтэй байхыг сургаж байна вэ?
5. Есүсийн дагалдагч болох гэвэл ямар төлөөс төлөх хэрэгтэй вэ (33, Матай 13:44)? Амтаа алдсан давс юу болох вэ (34, 35)? Энэ нь шавь хүний амьдрал ямар байхыг сургаж байна вэ?