Өдөр бүрийн хоол /2025.09.17/

Загасны гэдсэн дотор Бурханаас гуйсан Иона

Иона 2:1-10

“Иона загасны гэдсэнд өөрийн Бурхан Эзэнд залбирч…(1)”

1. Эзэний ариун дуганыг дахин үзэж Бурханаас гуйсан Иона(1-7)
Иона загасны гэдсэн дотор өөрийн Бурхан Ёховагаас гуйн залбирав. Тэр бүрхсэн гуниг дунд цөхрөн Бурханыг мятралгүй дуудаж гуйсан. Ийнхүү гуйхдаа гэм нүглээ хүлээн зөвшөөрч өөрийг нь далайд шидсэн Бурханыг хязгааргүй эрх мэдлийг ч хүлээн зөвшөөрчээ. Бас одоо учирч буй бие махбодын зовлонгоос илүү. Бурханы оршихуйгаас зайлуулагдсан гэсэн бодит үнэнийг мэдрэн ухаарсан. Тэгж гашуудан гуниглах үедээ Бурханы дуганыг дахин харжээ. Усанд живсэн Иона амь насанд нь аюул учирч буйг ухаарсан. Түүний сүнс нь хүртэл ядарчээ. Гэвч энэ үед тэр Бурханыг л бодсон. Тэгээд өөрийг нь сонсож амийг нь аварна гэдэгт бат итгэлтэй гуйсан. Ямар ч хэцүү зовлонтой, сүнс ядарсан үед ч Бурханы авралын хайранд бат итгэж гуйх ёстой.

2. Юу амласнаа би биелүүлнэ.(8, 9)
Бурханы авралд итгэн хүлээх болсон тэр үедээ Ионагийн зүрх сэтгэлд баяр талархал төржээ. Тэр Бурхан өөрийг нь аварвал Ниневе рүү явж зарлигийг дамжуулна гэж амлан гуйн залбирсан. Энэ амлалтаа заавал биелүүлнэ гэжээ.(9) Эцэст нь Иона загасны гэдсэн дотор ямар ч итгэл найдваргүй түүнд өгсөн Бурханы ивээлийг өөрийн биер гүн мэдэрчээ.

Гуйлт: Бурхан минь ээ! Гуниг зовлон, цөхрөл дунд ч намайг аварна гэдэгт бат итгэн зөвхөн таныг бодон гуйж байна. Намайг авраач.

Нэг үг:” Загасны гэдсэн дотор ч гуйгтун.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.16/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.18/