ЗАХАРИАГ ДАСГАЛЖУУЛСАН БУРХАН
Лук 1:18-25
“Харагтун, цаг нь болохоор биелэгдэх үгэнд минь чи итгээгүйн учраас эдгээр нь биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй болж, ярьж чадахгүй гэлээ.” (20)
- Чи итгээгүй учраас (18-22)
Бурханы оршихуйд зогсогч Габриел түүнд хүүтэй болно гэж хэлсэн боловч Захариа хэдийгээр үүний төлөө гуйж байсан ч гэсэн түүний үгэнд итгэсэнгүй. Тэр зөв шударга амьдралаар амьдарч, Библийг судлан, тогтмол хүндэтгэл өргөдөг байсан. Тэр өөрийгөө итгэлтэй гэж бодсон ч үнэн хэрэгтээ өөрийн асуудалтайгаа эвлэрсэн нэгэн болсон байв. Түүний хэцүү асуудлыг Бурхан шийдэж өгнө гэдэгт тэр итгэхгүй байсан. Тиймээс Бурхан түүнийг хэлгүй болгож, нэг жилийн турш дасгалжуулав. Эндээс харахад сүнслэг нэгэн ч заримдаа итгэлийн дасгал авах хэрэгтэй байдаг ажээ.
- Елизабетын баяр хөөр (23-25)
Елизабет итгэлээр өөрийн хүүсэр байдлыг хүлээн зөвшөөрч, ямар ч асуудалгүй мэт амьдарч байв. Гэвч “Бурханы бэлэг” болох Иоханыг хэвлийдээ олсны дараа энэ асуудал нь өөрийг нь хэр их гүнзгий шаналгаж байсныг илэрхийлэв. Тэрээр “Эзэн намайг таалан харж, шившгийг минь зайлууллаа” хэмээн Бурханыг магтаж байна. Бурханы ивээл нь хүүсэр эмэгтэйг ч үр хүүхэдтэй эмэгтэй болгон өөрчиллөө.
Гуйлт: Эзэн минь! Та биднийг итгэлээр дасгалжуулдагт баярлалаа. Хүүсэр хүмүүсийг үр хүүхэдтэй болгодог Таны нигүүлсэл ба таалалд талархаж байна.”
Ганц үг: “Бурхан хайрладаг хүмүүсээ дасгалжуулдаг.”