БУРХАНЛАГ ГЭР БҮЛ
Лук 1:1-17
“Харин тэнгэр элч түүнд хандан –Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно.” (13)
1. Дэс дараалуулан бичсэн нь (1-4)
Сайн мэдээ бол маргашгүй үнэн гэдгийг бидэнд мэдүүлэхийн тулд Лук Есүсийн угийн бичиг, Түүний төрөлт, амьдрал ба үхлийг нарийн дэс дараалалтайгаар, тодорхой бичжээ.
2. Захариа, Елизабет хоёр (5-7)
Түүхч Лук энэ номоо бурханлаг бус цаг үед итгэлээ сахин Иерусалимд амьдарч буй нэгэн тахилч гэр бүлээс эхлүүлж байна. Тэд тухайн үедээ харанхуй дэлхийг гэрэлтүүлж буй Бурханы гэрэл байв. Тэдний зүрх сэтгэлийн гүнд нууцлагдсан нэгэн гуниг байсан нь тэд огт хүүхэдгүй байжээ. Гэвч тэд цөхөрч, шантарсангүй. Тэд Библийн дагуу амьдарч, залбирлаар дүүрэн байсан тул Бурханы өмнө зөвт хэмээн тооцогджээ.
3. Чиний залбирал сонсогдсон билээ. (8-17)
Захариад сүмд орж утлага уугиулах үүрэг таарчээ. Энэ үүрэг нь ард түмний төлөө Бурханд залбирах зуучлан залбирлын үүрэг байв. Тэр өөрийнхөө төлөө ч гуйв. Гэтэл гэнэт Иохан Баптистын төрөх тухай тунхаглахаар Бурханы тэнгэр элч түүнд үзэгдлээ. Тэд түүнийг Бурханы хүн болгон өсгөх ёстой. Учир нь түүгээр дамжуулан Бурхан олон хүнийг ивээн гэмшилд дуудах болно. Тэр бүх цаг үеийн бүх хүмүүст Бурханы хамгийн агуу, том ивээл болон өгөгдөх Мессиагийн замыг бэлтгэх болно.
Гуйлт: Эзэн минь! Би энэ харанхуй цаг үеийн гэрэл болон амьдрахад туслаач.
Ганц үг: “Бурхан залбирлын хүмүүсийг хэрэглэдэг.”