Христмасын өдөр бүрийн хоол/2024.12.18/

БУРХАНЫ ОНЦГОЙ ИВЭЭЛИЙГ АВСАН НЭГЭН

Лук 1:26-38

“Мариа –Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо.” (38)

 

  1. Чи Бурханы ивээлийг олжээ. (26-33)

Мариа Бурханы ивээлийг олсон гэдгээ сонсоод айж цочирдсон. Уг нь түүний авах ивээл нигүүлсэл нь маш сайхан, үнэ цэнэтэй байв. Гэвч тэр мэдээгүйгээр барахгүй гайхлаа. Мариа бол Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан хөдөөний жирийн л нэг охин. Иосеф ч даруу төлөв, жирийн нэгэн мужаан байсан боловч түүний судсаар Давид хааны удмын цус гүйж байв. Мариа түүнтэй гэрлээд сайхан гэр бүл болохыг тэсэн ядан хүлээж байсан. Гэвч Бурхан  түүнийг онцгойлон үйлчлүүлэхээр бэлтгэжээ. Бурхан түүнийг үүрд мөнхийн улсыг хаанчлах амлагдсан Мессиа болох Бурханы Хүү Есүсийн эх болгохоор сонгосон байв. Бурхан өөрийнхөө болон Мариагийн Хүү Есүсийг энэ дэлхийн Аврагчаар илгээсэн билээ.

  1. Би бол Эзэний шивэгчин (34-38)

Мариа өөрийнхөө итгэлгүйгээс юм уу, эсвэл өөрөөсөө золиос гаргахаас айсандаа биш, харин хүнд яаж ийм гайхамшигтай юм тохиолдож болох юм бэ гэж бодоод маш их гайхсан. Энэ нь түүнд боломжгүй мэт санагдаж байлаа. Гэвч Бурханд боломжгүй юм гэж огт байхгүй билээ. Тэнгэр элч түүнд Габриелын тухай хэлэв. Ингээд Мариа өөрийн мөрөөдлөө орхиж, Бурханд өөрийгөө бүрэн даатган Эзэний үйлчлэгч болохоор итгэлийн шийдвэр гаргав.

 

Гуйлт: “Эзэн минь! Таны надад сонгож өгсөн ямар ч замаар би Танд үйлчилж чадахад туслаач.”

 

Ганц үг: “Би бол Эзэний зарц”

өмнөх нийтлэлХристмасын өдөр бүрийн хоол/2024.12.17/
Дараагийн нийтлэл2024 оны Христмасын 2-р номлол (12.15) Ж. Мөнхтулга хн