Хуулиас чөлөөлөгдсөн амьдрал
Ром 7:1-25
Гол эшлэл 7:6
1. Хууль ямар үед л хүнийг захирах хүчинтэй вэ(1)? Паул үүнийг тайлбарлахын тулд юуг зүйрлэсэн бэ(2,3)? Итгэгч хүн хуулийн хүлээснээс хэрхэн чөлөөлөгдсөн ба үүний зорилго юу вэ(4, Гал 3:13)?
2. Хуулийн дор байдаг амьдрал ба хуулиас чөлөөгдсөн амьдрал хэр ялгаатай вэ(5,6)?
3. Хууль нүгэл хоёр нь ямар харилцаа холбоотой бөгөөд, үүгээр хууль, ямар үүргийг биелүүлдэг вэ(7-11, Гал 3:24)? Тиймд бид ямар үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ(12,13)? Үүнээс харахад хууль үл итгэгч болон итгэгч нарт яагаад зайлшгүй хэрэгтэй вэ?
4. Паулын дотоод зөрчилдөөн нь юу вэ(14-20)? Энэхүү зөрчилдөөнөөр дамжин Паулын олж ухаарсан нэг үнэн нь юу вэ(21)?
5. Итгэгч хүний дотор ямар тэмцэл явагддаг ба юу дийлдэг вэ(22,23)? Тэмцлийн эцэст Паул өөрийгөө ямар хүн гэж өчиж байна вэ(24)? Харин ийм бидэнд ямар найдвар байдаг вэ(25)? Эндээс харахад дотоод зөрчилдөөн нь өөрийгөө олж харахад мөн итгэлийн ариуслын өсөлтөнд хэр чухал вэ?