Уруу татлагад эрс татгалзсан Иосеф
Эхлэл 39:1-12
“Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх вэ?”(9)
1. Гэрийн даамал болсон Иосеф(1-6)
Эцгийнхээ захиасыг биелүүлэхээр явж байгаад зарагдан боол болсон Иосеф хичнээн их шантарсан бол? Гэвч Бурхан түүнтэй хамт байжээ. Бурхан хамт учир Иосефын бүх ажил үйлс бүтэмжтэй байв. Тэр Эзний хайр ивээлээр Фараогийн түшмэл “отипарын гэрийн даамал болжээ. Бурхан хамт байгаа гэдэгт итгэдэг хүн хэлмэгдсэн гээд гомдоллодоггүй мөн бодит амьдрал хэцүү гээд гутрангуй үзэлтэн болдоггүй билээ. Бурхан хамт байна гэдэгт итгэхэд ямар муу хувь заяаны асуудлыг даван дийлж чадна.
2. Эмэгтэй хүний уруу татлагыг зайлуулсан Иосеф(7-12)
Иосеф хэцүү бэрхшээлийг даван дийлж босоход эзнийх нь эхнэр сээтэгнэн хамт унтъя гэв. Иосеф сайхан залуу байв. Нутаг орноосоо хол хүний газарт ганцаардмал хэцүү байсан. Иймээс эмэгтэй хүний уруу татлагад татгалзана гэдэг нь амаргүй байсан байх. Гэвч тэр Бурханаас эмээн хүндэлдэг учир Түүний өмнө гэм үйлдэхийг хүсээгүй. Иосеф тачаалын хүсэлдээ дийлэгдэн өдөр болгон хамт унтахыг хүсч буй эмэгтэй хүний уруу татлагад эрс татгалзсан бөгөөд хэзээ ч үгүй байжээ.(10) Иосеф эмэгтэйг хувцаснаас нь зуурч “надтай унтаач” гэхэд нь хувцсаа тайлан зугтав.(12) Бурхан өөртэйгөө хамт байгааг ойлгож гэмийн уруу татлагаас зайлсан бөгөөд гэрийн эзэгтэйн тоглоом болон доройтох аюулаас аврагджээ.
Залбирал: Эзэн минь! Би муу хувь заяаны асуудлын өмнө амархан шантарч, уруу татлагад амархан унадаг. Бурханаас эмээн хүндлэх сэтгэлийг өгөөч.
Нэг үг: Бурханы өмнө гэм бүү үйлд!