Зарагдаж Египет рүү одсон Иосеф
Эхлэл 37:18-36
“Түүнийг ишмаелчуудад худалдацгаая. Түүнд гар бүү хүрцгээ!”(27)
1. Иосефыг алах гэсэн ах нар(18-24)
Иосефын ирж буйг холоос харсан ах нар нь түүнийг алахаар хуйвалдав. Харин Реубен үүнээс татгалзаж байсан учир алаагүй боловч эвгүй санагддаг байсан Иосефын тансаг дээлийг тайлан гүнзгий нүхэнд нь орхихыг санаачилжээ. Ах нар нь ийм харгис хэргийг үйлдсэний учир нь Иосефын зүүднээс болжээ.(20) Мөн ганцаараа эцгийн онцгой хайрыг авдагт атаархсан бөгөөд алдаануудыг нь цааш хэлдэг байсан учир юм. Ах дүүгээ үзэн яддаг хүн бол алуурчин мөн.(1Иохан 3:15) Бид ах дүүдээ хандсан үзэн ядалт ба атаархлаас хэрхэн салах вэ? Хүмүүсийн өмнө бус, Бурханы өмнө өөрийн үнэ цэнийг олох хэрэгтэй. Мөн бусдын сул талыг биш, сайн давуу талыг нь харах гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.
2. Зарагдаж Египет рүү явсан Иосеф(25-36)
Тэд хоолоо идэж байхад Иуда ах нартаа хандан Иосефыг алалгүй, зарах санал гаргав. Ингэвэл дүүгээ алалгүйгээр тэдний нүднээс зайлуулж болно. Мөн дээрээс нь мөнгө ч олно. Эцэст нь тэд 20 шекел мөнгөөр дүүгээ зарав. Тэгээд зэрлэг араатанд бариулсан гэж эцгээ мэхэлжээ. Иосеф худалдаачдад зарагдан Египет рүү явах болов. Хүсэл мөрөөдөлтэй, үнэнч шударга хүн бусдын дургүйцлийг хүргэж, гай зовлонг амсах тохиолдол бишгүй байдаг. Харин энэ явдалд эхнээсээ Бурханы таалал байсан бөгөөд (Эхлэл 45:5-7) Бурхан Иосефыг цаг ямагт хамгаалжээ.(39:3)
Залбирал: Эзэн минь! Атаархлын боол болж бусдыг хорлож амьдрахаас аргагүй байсан намайг аварч Бурханы өмнө амьдардаг хүн болгосонд баярлалаа.
Нэг үг: Үзэн ядалт нь аллага, хайр нь амь.