Есав ба Иаков
Эхлэл 25:27-34
“Иаков — Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд” (31)
1. Ууган хүүгийн эрхээ үл тоомсорлодог Есав
Есав бол бүх биеэрээ улаан үстэй хүн байв.нь ан авладаг гарамгай анчин, эрэлхэг зоригтой, гоё залуу байв. Харин юмыг бодоход суурьтай ханддаггүй, сүнсээр ялгах чадваргүй байжээ. Нэгэн өдөр хээрээс өлсөж ядран ирээд шөл буцалгаж байсан Иаковын хоолноос гуйжээ. Гэтэл Иаков шөл өгөх, оронд нь ууган хүү байх эрхээ худалдахыг санал болгов. Энэ үед Есав өлсөхийг тэвчилгүй “Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ?” гэв.(32) Тэрээр Бурханы өгсөн ууган хүү байх эрхээ ганц удаагийн хоолноос ч доор үздэг мунхаг хүн байжээ. (Еврей 12:16) Бурхан ийм түүнийг авралын ажилд хэрэглэж болохгүй байв.
2. Ууган хүүгийн эрхийг худалдан авсан Иаков
Иаков бол биендээ нэг ч үсгүй гөлгөр хүн байв. (27:16) Тэр номхон дуугүй хүн учир голдуу ээж Ребекатайгаа хамт майханд суудаг байжээ. Шөл хийж байгааг үзвэл ээждээ туслан гал тогооны ажил хийдэг байсныг мэдэж болно. Харин тэрээр нүдэнд харагдах ашгаасилүү Бурханы өгсөн эрхийг нандинд тооцсон бөгөөд үүнийг олох завшаан олдоход алдахгүй байхыг хичээв. Бурхан ийм Иаковыг сонгож авралын ажилд нандинаар хэрэглэжээ.
Залбирал: Эзэн минь! Би итгэгч, Бурханы зарц гэсэн байр суурийг дэлхийн ашгаас илүү нандигнахыг хүсч байна.
Нэг үг: Ашгаас илүү байр суурийг