Герарт суурьшсан Исаак
Эхлэл 26:1-15
“ ЭЗЭН, Исаакт үзэгдэж — Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх газарт суурьш. ”(2)
1. Миний зааж өгөх тэр газарт суу (1-5)
Абрахамын үед өлсгөлөн болсон тэр газарт дахин өлсгөлөн болжээ. Иймд Исаак Герарт очоод тэндээсээ Египет рүү явах гэв. Энэ үед Бурхан түүнд үзэгдэн “Чи Египет рүү бүү яв. Миний зааж өгөх газарт суу” гэжээ. Бурхан Египетийг биш амьд буй Бурханыг түшиглэхийг Исаакаас хүсэв. Хэрвээ Исаак Бурханы зарлигийг дуулгавартай дагаж тэр газарт үлдвэл, түүнийг тэнгэрийн од шиг үржүүлэн, үр удмаар нь дамжуулан бүх үндэстэн ивээл авах болно гэв. (4)
2. Исаакийг зуу дахин илүү ивээсэн Бурхан (6-15)
Исаак Канаан газрын Герарт амьдран суух болжээ. Тэнд тэр гэргий Ребекагаа өөрийн охин дүү гэж танилцуулав. Энэ нь Ребека харваас гоо үзэсгэлэнтэй тул түүнийг булаахын тулд өөрийг нь алж магадгүй гэж айсных юм. Харин Бурхан Өөрийн зарлигийг дуулгавартай дагасан Исаакийг таалан Филистиний хаан Абимелехээр дамжуулан аюулаас хамгаалжээ. Мөн тэр нутагт тарьсан тариаг нь ивээж зуу дахин илүү ургац өгөв. Исаак Бурханы ивээлээр хүчирхэгжин агуу их баян чинээлэг хүн болжээ (13). Бурхан ивээвэл өлсгөлөнгийн дунд ч их ургац хурааж, хямралын үед ч баяжиж чадна. Үүний нууц арга нь Бурханы зарлигийг дуулгавартай дагах явдал билээ.
Залбирал: Эзэн минь! Дуулгавартай дагах нь хайр ивээлийг авах нууц арга гэдгийг сурлаа. Би ямар ч хэцүү үед Таныг дуулгавартай дагахыг гуйж байна.
Нэг үг: “Дуулгавартай дагах нь ивээлийг авах арга зам”