Чи олон үндэстний өвөг болно
Эхлэл 17:1-27
“Миний хувьд, харагтун, Чамтай байгуулах Миний гэрээ бол: Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно.”(4)
1. Нэрийг нь сольж өгсөн Бурхан(1-8,15-22)
Хагар Ишмаелийг төрүүлснээс хойш 13-н жилийн турш Абрам Бурханы амлалтыг умартан назгай жирийн амьдарч байв. Ийм түүнийг 13-н жил тэвчсэн Бурхан хайж ирээд үл итгэлийг нь зэмлэв. Тэгээд олон үндэстний эцэг болохыг хүсэн найдаж нэрийг нь Абрахам болгон өөрчилжээ. Абрам гэдэг нь энэрэлт аав гэсэн утгатай, харин Абрахам гэдэг нь олон үндэстний эцэг гэсэн үг юм. Бурхан Абрамыг энэрэлт сайхан сэтгэлтэй жирийн аавын амьдралыг дуусгаж олон үндэстний өвөг болж хүн төрөлхтнийг аврах ажилд хэрэглэгдэхийг хүсэв. Мөн Сарайгийн нэрийг өөрчилж Сара, өөрөөр хэлбэл олон үндэстний эх болгов. Бурхан Абрамыг нэгэн өрхийн сайхан сэтгэлтэй аав биш, хойч үеийнхнээ харан хүн төрөлхтнийг өвөртөө тэвэрч үйлчилдэг түүхэн ухамсартай, дэлхийг хардаг уужим холч ухаантай хүнээр өсгөх гэжээ. Бурхан биднийг эгэл жирийн давчуу сэтгэлтэй хүн байхыг хүсдэггүй. Дэлхийг өвөрлөн бүх ард түмэнд үйлчилдэг хоньчин буюу тахилчид болохыг хүсдэг юм.
2. Хөвч хөндүүлэх ёслол үйлдүүлсэн Бурхан(9-14,23-27)
Бурхан Абрахамаас хөвчөө хөндүүлэхийг шаардав. Хөвч хөндүүлэх нь Бурхантай байгуулсан гэрээний бэлэг тэмдэг юм. Бурханы амлалтыг арьсанд сийлж байгаа явдал юм. Бурхан хүний арьсанд амлалтаа сийлүүлснээр өөрийнхөө агуу их хүслийг хүмүүс үүрд мөнх санахад тусалсан. Абрахам Бурханы хүслийг дуулгавартай даган тэр өдөртөө хөвч хөндүүлэх ёслол үйлджээ.(23)
Залбирал: Бурхан аав аа! Би хувиа бодон эгэл жирийн амьдралыг мөрөөдөж байсан гэмээ гэмшиж байна. Миний дотоод хүнийг өөрчилж намайг олон үндэстний өвгөөр босгооч!
Нэг үг: Олон үндэстний өвөг