Өдөр бүрийн хоол /2025.11.08/

Гэр бүлийн асуудлыг шийдэж өгсөн Бурхан

Эхлэл 16:1-16

“ ЭЗЭНий тэнгэрэлч түүнд — Чи эзэгтэйдээ буцаж очоод, гар дор нь орж захирагд гэв.”(9)

1. Хагартай унтсан Абрам(1-6)
Абрам Бурханыг дагаад арван жил өнгөрсөн ч үр хүүхэдгүй хэвээрээ байв. Хүүхэд төрүүлж чадаагүй Сарайгийн бухимдал оргилдоо хүрчээ. Сарай Бурханы цагийг хүлээж чадалгүй өөрийн зарц эмэгтэйг нөхөртөө өгснөөр хүүхэдтэй болох гэв. Сарайгийн үгэнд орсон Абрам Хагарыг татвар эм болгон авчээ. Хагар жирэмслэснээр тэдний гэр бүлд асуудал шийдэгдсэнгүй харин ч бүр хэцүү байдалд оржээ. Асуудлыг хүний аргаар шийдэх гэвэл улам хэцүү асуудалд орох болно.

2. Гэр бүлийн асуудлыг шийдэж өгсөн Бурхан(7-16)
Сарай, Хагар хоёрын маргааныг Абрам шийдэж чадахгүй байв. Тэр үед нь Бурхан асуудлыг шийдэж өгчээ. Юуны өмнө Хагарыг Эзэний өмнө дуулгавартай болгосноор гэр бүлийн эмх цэгцийг тогтоож өгөв. Мөн Хагараас төрөх хүүгийн нэрийг зөвшөөрөн түүнийх нь ирээдүйг ч ивээнэ гэж амлав. Бурхан Хагарын зовлонг сонсож түүнд тусласнаар Абрамын гэм алдаа бурууг зассан. Энэ Бурхан бидний гэм буруу алдаа сул тал бүхнийг тэвчиж тусалдаг билээ. Бид сул дорой, гэмтэй боловч хүсэл найдвартайгаар үргэлж итгэлээр амьдарч чадах нь Бурхан энэ мэтээр биднийг хайрладаг учир юм.

Залбирал: Эзэн минь! Би Бурханы амлалтыг хүлээх чадваргүй учир байнга гэм үйлддэг. Харин ийм намайг тэвчин тусална гэдэгт итгэн шинэ хүч авч байна.

Нэг үг: Харж тусладаг Бурхан.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.06/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.10/