Бяруугаар дайлсан Абрахам
Эхлэл 18:1-15
“Тэгээд та нар түр амсхийгээд тэнхээ орж аян замдаа гараарай.”(5)
1. Тэнгэр элчийг дайлсан Абрахам(1-8)
Бурхан 2 тэнгэр элчийнхээ хамт аянчны дүрээр Абрахамынд иржээ. Абрахам майхандаа ирсэн зочдыг гүйн очин угтан авав. Тэрээр тарган сайн бяруу барьж арвин хоолоор дайлав. Зочдыг баярлуулахын төлөө бүх сэтгэлээрээ үйлчилжээ. Гэтэл санаандгүй хүлээн авсан тэдгээр хүмүүс нь Бурхан ба тэнгэр элч нар байжээ. Абрахам жирийн үед ч зочломтгой зантай бөгөөд санаандгүй Бурханыг ч бас зочилжээ. Тэр одоо гэрийнхээ гадуур өнгөрч байгаа зочдыг угтан авч чин сэтгэлээр үйлчилдэг хүн болов. Зочныг хүлээн авч байгаа байдлаас хүний дотоод сэтгэлийг мэдэж болдог. Харамч хүн бол хэдийгээр мөнгөтэй байсан ч сэтгэл нь давчуу учир баяр хөөр, уужим сэтгэлгүй байдаг. Харин хүмүүсийг хайрлаж үйлчилдэг хүн ядуу байсан ч сэтгэл нь уужим тэнэгэр байдаг. Бурхан ийм хүмүүсийг ивээж бусдад үйлчлэх хэрэгцээг нь үргэлж хангаж өгдөг юм. (1Коринт 9:8)
2. Эзэнд дэндүү хэцүү юм байдаг гэж үү!(9-15)
Сайн дайлуулсан Бурханы тэнгэрэлчид Бурханы амласнаар цаг нь болоход Сараг хүүтэй болно гэж зөгнөв. Майхны цаана зогсоод үүнийг сонссон Сара өөрийн байдлыг бодон дотроо инээжээ. Бурхан ийм Сарайгийн үл итгэлийг зэмлэн итгэлийг суулгажээ.(13,14)
Залбирал: Эзэн минь! Би өдий хүртэл давчуу харамлах сэтгэлээр амьдарч ирсэндээ гэмшиж байна. Одооноос зочлохыг хичээж зөвхөн итгэлээр амьдарна.
Нэг үг: Санаандгүй тэнгэр элчийг дайлсан хүмүүс.