Бурхан миний гэр бүл,илгээлтийн амьдралыг минь дахин сэргээсэн
Давид, ЭЗЭНээс лавлан—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? гэж асуухад ЭЗЭН түүнд—Мөрдөгтүн, чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай, бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулав.
Та Есүстэй хэрхэн уулзсан бэ?
Би ичимхий нэгэн байсан ч сайн сурдаг оюутан байсан. Их сургуульд сурч байхдаа би амьдралын мөн чанарыг ойлгодоггүй, зүрх сэтгэл минь хоосон байдлыг ихээр мэдэрдэг байв. Би маш их мөнгө олох зорилго тавьж, найз охинтойгоо хамт нүгэл үйлдэн амьдрах нь хоосон санагдаж байлаа. Миний итгэл найдваргүй байдал ээжийн минь зүй бус үхлээс болж улам бүр нэмэгдсэн. Энэ их шаналал дунд байхдаа би Эзэнтэй уулзсан. Би коллежийн багштайгаа библийн хичээл хийж эхэлсэн. Би амьдралынхаа утга учрыг Лук 5 эшлэлд хэлсэн “Бүү ай Хосе! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно” гэсэн үгнээс олж авсан. Илгээлтийн амьдралынхаа талаар бидэнд хуваалцаач Илгээлтийн амьдралынхаа тухай ярихаасаа өмнө 2011 онд гэр бүлд маань тохиолдсон ариун байдлын төлөөх хүчтэй тэмцлийн тухай хуваалцах хэрэгтэй. Би хайртай эхнэр Есикатайгаа гэрлэж, итгэлийн ариун гэр бүл байгуулсан. Гурван жилийн дараа бидний хөөрхөн охин Эстефаниа мэндэлсэн юм. Бид Каракас ЮБФ цуглаандаа идэвхтэйгээр үйлчилж олон хоньдтой библийн хичээл хийсэн. Ким Абрахам хоньчны дамжуулсан номлолын Үйлс 28: 30-31 эшлэлээр дамжуулан Бурхан биднийг илгээлтийн эздээр явуулахыг хүсэж байгаа гэдгээ баталгаажуулсан. Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч,
Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр сургаж байлаа. Тэрээр Бурханы хаанчлалыг тунхаглаж, Эзэн Есүс Христийн тухай зоригтойгоор, саадгүйгээр зааж сургасан! ” Жилийн дараа бид Кито руу миссионероор илгээгдэж Эквадорын Төв Их Сургуульд ЮБФ салбар цуглааныг байгуулсан. Бид долоо хоног бүр Ням гарагийн цуглаан өргөдөг байсан бөгөөд Бурханы ивээлээр олон хоньд оролцдог байлаа. Бид итгэмжтэйгээр их сургууль руу явж сайн мэдээг ярьж библийн хичээл хийж байв. Гэвч надад шийдвэрлэхэд хэцүү хэд хэдэн асуудал тулгарсан; Янз бүрийн асуудлаас болоод надад тогтвортой ажлын байр олдохгүй байв. Бид эдгээр асуудлуудад анхаарлаа хэт ихээр хандуулсан учраас итгэл болоод сайнмэдээний ажилд хандах хандлага маань суларч эхэлсэн. Би бардам болон залхуу болж Ням гарагийн номлолын цаг бэлтгэхэд анхаарахаа байж ёс төдийхнөөр хандаж эхэлсэн. Иймээс бид сүнслэг байдлын хувьд саажилттай юм шиг болсон байлаа. Хэрэв бидний нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол бид загалмайгаа үүрэхийг хүсэхээ байсан. Хэрхэн Аргентина улсад ирж үйлчлэхээр шийдсэн бэ? Эквадор улсад хуучирсан зүрх сэтгэлтэйгээр үйлчилж байсан учраас Бид Бурханд үйлчлэх шинэ газар, шинэ боломжийг хайж олохоор шийдсэн. Тиймээс эхнэр маань Аргентинд гэр бүлийн аялал хийх боломжийг ашиглан ажил хайж ажлын анкетуудыг илгээхээр шийдсэн. Бурханы нигүүлсээр ажилд орох үүд хаалга нээгдсэн. Ингээд Бурханд хандан залбирсны дараа бид энэхүү боломжийг ашиглахаар шийдсэн. Тиймээс Колоссай 3:1 эшлэлд үндэслэн шийдвэрээ гаргасан. “Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа.” Энэ үгийн дагуу бид Розариогийн Үндэсний Их Сургуульд ЮБФ цуглааныг эхлүүлэхийн төлөө залбирч эхлэв. Хэдийгээр бид хэд хэдэн удаа залбирахаар тухайн их сургууль дээр очсон хэдий ч гэр бүлийн маань дотоод уур амьсгал маш хэцүү байлаа. Би маш муухай зан ааштай болсон байлаа. Би бас маш бардам байсан бөгөөд эхнэр маань гэм нүгэл үйлдэх шийдвэр гаргасан нь надад маш их шаналал зовлон авчирсан. Тиймээс хэдэн сарын турш пасторууд болон миссионеруудын дэмжлэгтэйгээр Эзэнийг эрэлхийлэн залбирч байхад Бурхан 1 Самуел 30: 8 дамжуулан өөрийн үгийг өгсөн бөгөөд би энэ үгээр дамжуулан Бурханы хайр зөвхөн гэр бүлд маань гайхамшгийг бүтээж, эдгэрлийг авчирч чадна гэдгийг ухаарсан юм. Давид, ЭЗЭНээс лавлан—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? гэж асуухад ЭЗЭН түүнд—Мөрдөгтүн, чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай, бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулав. Тиймээс Давид хаан Бурханд итгэж, гэр бүлийг нь аврах эсэх талаар Их Эзэнээс асуусан. Харин Бурханы хариулт “Тийм” гэсэн бөгөөд тэрбээр Давид хаанд ялалтыг өгсөн юм. Үүний адилаар би гэсэн гэр бүлийн харилцаагаа бүрэн сүйрүүлэхгүйн тулд гэртээ эргэн ирсэн. Миний тулалдах зэвсэг бол Бурханы хайр, өршөөл, тэвчээр болон залбирал л байв. Гэр бүлдээ буцаж ирэх шийдвэр тийм ч амархан байгаагүй ээ. Үнэндээ энэ нь миний хувьд давах ёстой хамгийн том даваа байсан. Энэ нь миний бардамнал хайлж урсах хүртэл явагдсан дотоод зөрчил төдийгүй нөгөө талд Бурханы үгэнд итгэх итгэл байв. Энэ нь би зүгээр л гэртээ буцаад ирсэн үйл явдал биш байсан. Энэ бол бүтэн жилээс дээш хугацаагаар үргэлжилсэн үйл явц бөгөөд гэр бүлдээ Бурханы хийж байгаа ажлыг тэвчээртэйгээр харах цаг байсан.
Бурхан бидэнд ялалтыг өгсөн. Амен!
Хуримын тангаргаа дахин шинээр өргөх ёслол Гэр бүлийн харилцаагаа улам бүр батжуулах болон хэвийн болгохын тулд манай гэр бүл хоёр сарын өмнө Аргентин улсын Ла Плата хот руу нүүж ирсэн. Бид их дээд сургууль дээр очин оюутнуудад сайнмэдээ дамжуулснаар Бурханы хийж байгаа ажилд сайн хамтран зүтгэгчид болохын төлөө залбирч байна. Таны таамаглаж байгаачлан эдгээр үйл явц маш их зовлон шаналалтайгаар явагдсан, би өөрийгөө хамгийн адгийн гэм нүгэлтэн гэдгийг ч мэдэж байсан ч,
Бурхан надад ямар нэгэн зүйлийг заасан гэж итгэж байгаа. Би Бурханы хайрыг болон бусад хүн ямар ч зүйл хийсэн ч хайрлах хэрэгтэй хайрын талаар сурсан. Би бас болзолгүйгээр уучлахыг сурсан. Гэр бүл гэдэг хичнээн чухал болохыг,гэр бүл маань анхны сүм гэдгийг олж таньсан. Иймээс хамгийн түрүүнд гэр бүлдээ анхаарлаа хандуулж,гэр бүлийнхээ бүтэн байдлын төлөө тэмцэх ёстой гэдгийг ойлгосон. Би ч гэсэн бусдын адил агуу нүгэлтэн гэдгээ ухаарч өөрт байгаа бүх зүйлийнхээ төлөө Бурханд талархах ёстой гэдгийг ухаарсан. Би Бурханы надад өгсөн үйлчлэл, алсын харааг үнэ цэнэтэйд тооцож сурсан. Би хүртэх зохистой нэгэн биш байсан ч гэлээ Бурханы өгсөн ивээл бүрт талархаж улам даруу байхыг сурсан. Одоо миний амьдралын зорилго хараа бол яг л элч Паул шиг бусдад үйлчлэх, тэдэнд Бурханы үгийг хичээнгүйлэн заах явдал юм. Манай гэр бүлийн алсын хараа бол бусад гэр бүлүүдэд Бурханы үгийг зааж Ариун байдал болон хайрыг харуулсан үлгэр жишээ гэр бүл байхын хүсэж байна. Амен
Маш их баярлалаа.