2021 WMR намтар гэрчлэл /Пүчингү Жума/

“Дэлхийн нэр алдарт дуртай нэгнээс их сургуулийн хоньчин болж өөрчлөгдсөн нь”

         Миний нэр Жушуа Пүчингү Жума Би 41 настай. Хэрхэн ЮБФ-ын хоньчин болсон бэ? 2003 онд Их сургуулийн 1-р курсын оюутан байхдаа ЮБФ-д анх ирсэн ба 2004 онд ЮБФ Kenya амилалтын конференцэд уригдан анх оролцсон. Конференцийн сэдэв нь’Тэгвэл бид хэрхэн амьдрах вэ?’ 1хаад 18:21 дээр суурилсан байв. Миний хувьд конференцэд оролцож байх үедээ хүний төлөвлөгөө санаа бодол асуудлуудаа гартаа чанга атгасаар байсан. Гэвч конференцийн сэдэв нь миний хувьд чухал нухацтай асуулт байсан. Энэ нь “их сургуульд сурах хугацаандаа яаж амьдрах вэ?” гэсэн асуулт байсан. Тиймээс конференцийн сүүлчийн өдөр болсон түүдэг галын дэргэд сууж байхдаа шунаг сэтгэл өөрийн төлөвлөгөө хуурамч шүтээнүүдээ шатаасан. Есүсийг Өөрийн Эзэнээр хүлээн зөвшөөрч Түүнийг дагах шийдвэр гаргасан. Гэвч их сургуулийн амьдрал минь хүний төлөвлөгөө шунаг бардам сэтгэлээсээ болж Есүсээс олон удаа нүүрээ буруулсан. Харин Бурхан Иохан 21:15-р номлолыг зургаан удаа заах үгийн үйлчлэлийг зөвшөөрч өгсөн Би мэссэж заахгүй байхдаа Петрийн дүрд тоглохыг зөвшөөрснөөр яг л Петр шиг нулимсаа урсган Иохан 21:15-р дамжуулан зүрхэндээ үгийг гүнзгий хүлээж авах ивээлийг өгсөн. Эцэст нь “миний хоньдуудыг тэжээ” гэсэн Үгийг хүлээн авч Эзэн Есүсийг хайрлах хайраа илчилсэн. Хоньчны амьдралаар дамжуулан сурсан сургамж Би хонь байхдаа хоньчныгоо ямар ч хийх ажилгүй хүн гэж боддог байсан. Хийх ажил байхгүй учраас сэнтад байж байгаад намайг ирэхийг хүлээдэг хичээл ном гээд завгүй байгаа надад сэтгэгдэл бичих Библийн хичээл хийлгэж надад
стресс дарамтыг өгч байна гэж боддог байв. Тиймээс би Библийн хичээл хийх гэж ирэх нь хоньчиндоо маш их сэтгэл гаргаж байгаа үйлдэл гэж боддог байв. Харин би өөрөө хоньдуудад үйлчлэх явцдаа хоньчны амьдралын бодит байдлыг ухаарсан. Хоньтойгоо Библийн хичээлийн цаг тохироод ажлаасаа цаг орчим машинаа бариад сентад ирээд 1цаг гаруй хүлээх шаардлагатай болсон ба хонь маань уучлалт ч гуйлгүй сентад ч ирсэнгүй. Завгүй энэ нийгмийн ажлаа орхиод Библийн хичээл хийхээр ирсэн ч хоньдууд Бурханы үгэнд дуулгаваргүй хандаж Есүсийг дагасангүй Хоньдуудаа орой болтол сэнтад хүлээж байгаад гэртээ харих үе их байлаа. Нэг удаа нилээн орой гэртээ харьж явах замдаа зургаан дээрэмчний дайралтанд өртөж чанга хашхиран гэрийн зүг учир зүггүй гүйсэн ба маш их айдаст автаж байсан. Хоньдуудтай орой Библийн хичээл хийх ёстой гэжүү гэсэн эргэлзээнд автсан. Бурхан тэр үед Иохан 10:11-р дамжуулан “Сайн хоньчин нь Би байгаа юм.,

өмнөх нийтлэл2021 WMR намтар гэрчлэл /Кристиан Мисурак/
Дараагийн нийтлэл2021 WMR намтар гэрчлэл /Хосе Oртега/