Өдөр бүрийн хоол /2021.06.24/

Хоньчны баяр баясгалан

2Коринт 7:2-16

“Та нарыг гашуудуулсандаа бус, харин гэмштэл чинь гашуудуулсандаа би одоо баярлаж байна.” (9а)

1. Ах дүүс гэмшсэнд баярлаж буй Паул (2-9)
Паул нь Коринт цуглааныханд өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хүссэн юм. Тиймээс тэрээр Коринт цуглааныхныг гэмшихэд нь туслахын тулд тэднийг гашуудуулах үгээр захиа бичжээ. Гэхдээ үүнээс болж Паулын сэтгэл тайван биш байсан. Гаднаас тэмцэл, дотроос айдаж байжээ. Харин тэр Титээр дамжуулан Коринт цуглааныхан уй гашуутайгаар гэмээ гэмшиж, халуун сэтгэлээр хайрлаж байгаа гэдэг үгийг сонсоод үнэхээр баярласан билээ.(7) Паул тэднийг гэмшихийг шаардсан захиаг бичээд явуулсны дараа зүрх сэтгэл нь өвдөж, харамсжээ. Харин өөрийнх нь захидлаас болж тэд түр зуур санаа зовнисон боловч эцэст нь гэмшицгээсэн гэдгийг сонсоод Паул маш их баярласан билээ. Дэлхийн гашуудал, гомдол бол үхлийг бий болгодог боловч, Бурханы хүслийн дагуух гашуудал нь хүнийг авралд хүргэж өгдөг.(10,11) Тийм ч учраас бид ах дүүсийг түр зуур гомдоох тохиолдол гарлаа ч гэсэн тэднийг гэмшихэд нь идэвхтэйгээр туслах хэрэгтэй.

2. Бурханы гашуудал ба ертөнцийн гашуудал (10-16)

Тэдний гашуудал нь өөрсдийн гэмээ чинь сэтгэлээсэй гэмшхэд хөтөлсөн учир Бурханы дагуух гашуудал байсан. Тиймээс Паул тэднийг уурлуулж, гомдоосоноо ер харамсаагүй. Харин ертөнцийн уй гашуу нь үхэлд хүргэдэг. Гэвч бурханлаг гашуудал нь Бурханы өмнө амьдралаа нэг эргэн харж, гэмээ гэмшэхэд хүргэдэг. Дараа нь Бурхан эдгээж, өршөөн, тэдний сүнсийг сэргээдэг. Тиймээс Паулын тэднийг хайрлах хайр өмнөхөөсөө улам илүү гүнзгий болсон.

 

Гуйлт: Эзэн минь ээ! гэмшилд хүргэдэг бурханлаг уй гашууг надад зааж өгөөч.

Нэг үг: Бурханы дагуух гашуудал нь гэмшилд хүргэдэг

өмнөх нийтлэл2021 WMR намтар гэрчлэл /Хосе Oртега/
Дараагийн нийтлэл2021 оны Филиппой 2-р хичээл (07.04)