2021 оны Иошуа 10-р хичээл (05.23)

Нар минь, Тогтооч

Иошуа 10:1-43
Гол эшлэл 10:12
1. Гибеончууд ямар аюултай байдалд орсон бэ(1-5)? Үүнд тэд хэнээс тусламж гуйсан бэ(6)? Иошуа яасан бөгөөд Эзэн Иошуад ямар бат итгэл өгсөн бэ(7-8)?
2. Эзэн Иошуа болон Израилийн хөвгүүдэд хэрхэн ялалтыг өгсөн бэ(9-11)? Энэ дайнд Израильчууд ялалт байгуулахад хамгийн том саад тотгор нь юу байсан ба Иошуа үүнийг хэрхэн даван туулах гэсэн бэ(12)?
3. Хүний ухаанаар боломжгүй зүйл болох нарыг зогсоох ажлыг хүртэл санаачилж заавал дайснуудыг бүгдийг устгах гэсэн Иошуагаас юу сурч болох вэ? Иошуа яаж үүний урьд ч, үүнээс хойш ч байхгүй агуу гайхамшигт ажлыг бүтээж чадсан бэ(13-15)?
4. Энэ дайн тулалдааны үр дүн ямар вэ(16-21)? Иошуа таван хааныг хэрхэн алсан бэ(22-28)? Иошуа яагаад цэргийн жанжингуудаар хаадын хүзүүн дээр хөлөө тавиулсан бол оо?
5. Дараагийн дайн тулалдаан болох Либна, Лахиш, Еглон, Хеброн, Дебирий эсрэг дайн хэрхэн явагдсан бэ(29-39)? Иошуа дайснуудыг хэр зэрэг бүрэн дүүрэн устгасан бэ? Иошуа болон Израилийн хөвгүүд маш богино хугацаанд Канаан нутгийг нэг дор эзэлж чадсан нууц арга нь юу вэ(40-43)?

өмнөх нийтлэл2021 оны Иошуа 8-р Номлол Б.Баясгалан (05.09)
Дараагийн нийтлэл2021 оны Иошуа 9-р Номлол Galaa Peter (05.16)