Нядлуулсан Хурга Та бол зохистой
Илчлэл 5:1-14
“Тэд шинэ дуу дуулж –Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ. Та тэднийг Бурханы маань төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа.” (9-10)
1. Хэн лацнуудыг нээх зохистой вэ? (1-8)
Үзэгдлээр Бурханы баруун мутарт хуйлмал ном байв. Хуйлмал номыг нээх зохистой хэн ч байгаагүй учраас Иохан уйлсан. Дараа нь Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс, Нядлагдсан Хурга Есүс ирж хуйлмал номыг авав. Зөвхөн Тэр л зохистой Нэгэн.
2. Тэр тэднийг Бурханы хаанчлал ба тахилчид болгосон(9-14)
Дөрвөн амьтан, 24 ахлагчид Хурганы өмнө унаж мөргөн, шинэ дуу дуулж эхлэв. Түм түмэн тэнгэрэлч нар тэдэнтэй нэгдэв. Дараа нь тэнгэр ба газар дээрх бүх бүтээлүүд Хурганд магтан дуу дуулж, мөргөж эхлэв. Нядлуулсан, Өөрийнхөө цусаар Бурханд хүмүүсийг худалдан авсан Хурга нь зохистой Нэгэн юм. Тэрээр бүх овог, хэл, үндэстэн бүрээс хүмүүсийг Өөртөө дуудан хаанчлал ба Бурханд үйлчлэх тахилч нар болгосон. Тэдгээр хүмүүс нь дэлхийд хандсан Бурханы хайрын сайнмэдээ, уучлалыг аван Түүнд үйлчилдэг. Тэд Бурхантай хамт хаанчлах болно.
Залбирал: Эзэн минь! Өөрийнхөө цусаар намайг худалдаж аван тахилч нарын хаанчлалдаа оруулсан Есүст талархаж байна.
Нэг үг: “Хурга бол зохистой Нэгэн”