Өдөр бүрийн хоол /2023.04.21/

                                                    Тэнгэрлэг сэнтий

Илчлэл 4:1-11

“- Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, Алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.”(11)

  1. Наашаа гараад ир, Би чамд үзүүлье (1-6а)

        Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг эзэмшигч Есүс Эзэн Өөрийн зарц Иоханыг “Наашаа гараад ир” хэмээн тэнгэр уруу урьж байна. Энэ нь Египетээс гарсан нь 24 бүлэгт бичигдсэн Мосег урьсан Бурханы урилгатай адил юм. Бурханы сэнтий бүхий диваажин өөд Иохан сүнсээр заларсан. Цорын ганц Эзэн Бурхан тэнгэрлэг сэнтийдээ залран, Түүнээс хурц гэрэл гэрэлтэн байв. Түүний сэнтийг маргад эрдэнэ мэт үзэгдэх солонго хүрээлжээ. Энэ үзэгдэлд идэвхигүй уйтгартай бус харин амь, амьдралаар дүүрэн, гэрэлтсэн, нижигнээн, дуулах дуу бялхаж байсан.

  1. Дөрвөн амьтан, 24 ахлагч (6б-11)

        Ар өвөртөө дүүрэн нүдтэй дөрвөн амьтан сэнтийн эргэн тойронд эргэлдэх бөгөөд тэд бүхнийг харах, нягтлах чадвартай. Арслан, бух, хүн, бүргэд нь Бурханы бүтээлүүдийн дотроос хамгийн хүчирхэг нь юм. Тэдгээр дөрвөн амьтан нь бүтээгч Бурханд өдөр шөнөгүй мөргөн үйлчилж, магтаал өргөж байгаа бүх бүтээлийг төлөөлдөг. Тэнгэрлэг сэнтий дэх 24 ахлагчид нь Бурханаар аврагдсан хүмүүсийг төлөөлж байна. Тэд Бурханы сэнтийн өмнө ялалтын титмүүдээ шидэн бүх бүтээлүүдтэй хамт Бүтээгчид мөргөх мөргөлд нэгдэж байв. Бурханыг алдаршуулах, үеийн үед Түүнд мөргөн хүндлэх нь бидний туйлын зорилго гэдгийг энэхүү үзэгдлээс ойлгож болно. Энэ нь бидний зүрхийг тэнгэрлэг зүйлсээр дүүргэдэг.

 

Залбирал:   Эзэн минь! Бүх бүтээлүүдтэй хамтдаа Бүтээгч Бурхан Танд мөргөхөд туслаарай.

        Нэг үг: “Төгс хүчит Эзэн Бурханд мөргөгтүн!”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.20/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.22/