Өдөр бүрийн хоол /2023.04.24/

Ариун ба үнэнч Эзэнтэн, Та хэдий хүртэл

Илчлэл 6:1-17

“Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг ба өөрсдийн сахиж байсан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнс тахилын ширээн доор байхыг би харав. Тэд чанга дуугаар –Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.”(9-10)

1. Сүйрүүлэгч дөрвөн морьтон (1-8).
Энэ бүлэгт Бурханы баруун гарт буй хуйлмал номын долоон лацын зургааг нь Хурга нээж байна. Эхний дөрвөн лацыг эвдэх бүрт морьтон гарч ирсэн. Тэдгээр нь цэргийн хүчээр байлдан дагуулах, улс доторх хувьсгал, өлсгөлөн болон дэлхийн ¼-ийн үхлийг илэрхийлж байна. Эдгээр нь энэ дэлхийд маш хүнд гай зовлон авчирна (Езк 7:5-8).
2. Ариунтнууд болон Хурганы уур хилэн (9-17)
Хамгийн чухал хэсэг нь тав дахь лац байлаа. Энэхүү лацны доор Бурханы үг болон өөрсдийн гэрчлэлийг сахиснаас болж алагдсан хүмүүс байв. Хурга ирж дэлхий дээр эцсийн шүүлтийг явуулах төгс ялалтын өдрийг тэд хүлээж байв. Дараа нь зургаа дахь лац нээгдэв. Энэ нь Хурганы уур хилэнг илтгэж байна. Тэрээр байгалийн гамшиг, дайн дажингаас илүү айж эмээвэл зохистой Нэгэн. Хэдий тийм боловч гэмшээгүй хаад, боолууд нуугдах газар хайж байхад Бурхан Өөрийн хүмүүсийг аюулгүй болгож хамгаална. Хэдийгээр бид зовох боловч шүүлтээс ангижруулагдсан!

Залбирал: Эзэн минь! Захирагч Таны таалалд итгэн, эцэс хүртэл Танд болон үгэнд тань итгэмжтэй байхад туслаач.
Нэг үг: “Бурханы үгнээс чанга зуурагтун!”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.22/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.25/