Эзэний шивэгчин учир
Лук 1:26-56
Гол эшлэл 1:38
1. Тэнгэрэлч Габриел хэзээ Мариа руу илгээгдэн юу гэж мэндэлсэн бэ (26-28)? “Ивээгдэгч” гэдэг нь ямар утгатай үг вэ? Мариа яагаад ихэд цочсон бэ (29)?
2. Мариа ямар хайр ивээл хүртэх вэ (30-31)? Түүний төрүүлэх Хүү нь хэн бэ (32, 33)?
Есүс аль талаараа агуу ба Давидын хаан ширээг авна гэдэг нь юу гэсэн үг вэ (2См 7:12-13)? Есүсийн хаанчлал энэ дэлхийн хаанчлалаас юугаараа ялгаатай вэ (Дан 2:44; 7:13, 14)?
3. Тэнгэрэлчийн үгийг Мариа яагаад ойлгоогүй вэ (34)? Харин энэ нь хэрхэн боломжтой гэж байна вэ (35-37)? Мариагийн хэвлийд Есүс Ариун Сүнсээр тогтох болсон нь бидэнд ямар ач холбогдолтой вэ (Ис7:14; Евр 4:15; 1Тм 2:5)? Ариун Сүнсний хүч биднийг бүрхэхэд бидэнд ч юу тохиолдох вэ?
4. Тэнгэрэлчийн үгийг Мариа сонсоод ямар хандлага гаргасан ба Бурханы үгэнд хандсан түүний итгэлийн тухай ярина уу? Бурханы ивээлийг эдлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
5. Мариа Елизабет дээр очсоноор юунд итгэсэн бэ (39-45)? Мариа, Елизабет хоёроос бид юу сурах вэ?
6. Мариа яагаад Эзэнийг магтан дуулсан ба өөрийнхөө тухай юуг ойлгосон бэ (46-48), Мариа Бурханыг хэн гэж ухаарсан, гэрчилсэн бэ (49-55)? Мариа хэзээ буцсан бэ (56)