2019 оны Ефес 2-р хичээл (12.01)

Мэргэн ухаан хийгээд илчлэлийн Сүнс

Ефес 1:15-23
Гол эшлэл 1:17
1. Паул Ефес дахь итгэгчдийн талаар юу сонссон бэ (15)? Тэдэнд хандсан Паулын зүрх ямар байсан ба тэдний төлөө юу хийж байна вэ (16)?
2. Ефес чуулганы төлөө Паул хамгийн түрүүнд юу гэж залбирч байна вэ (17)? Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Түүнийг яаж танин мэдэх вэ (Иох 17:3; 1Кор 2:9, 10)?
3. Паулын залбирлын хоёр дахь сэдэв юу вэ (18а)? Бурханы дуудлагын найдвар юу вэ (Ром 8:30; 1Пт 2:9)?
4. Гурав дахь залбирлын сэдэв юу вэ (18б)? Ариун хүмүүсийн өвийн алдрын баялаг хэр их вэ (1Пт 1:4; Ром 8:18; Илч 22:5)?
5. Паул эцэстээ юуны төлөө залбирч байна вэ (19)? Ариун хүмүүст хандсан Бурханы хүч чадлын аугааг хэрхэн амсаж амьдрах вэ (2Ко 12:9; Кол 1:29)? Дээрхээс үзэхэд бидний залбирлын сэдэв юу байх хэрэгтэй вэ?
6. Бурханы хүч чадал Христ дотор хэрхэн тод ажилласан бэ (20-22)? Бурхан Христийг хэн болгосон бэ (22, 23)?

өмнөх нийтлэл2019 оны Галат 9-р номлол(11.17) Ж.Мөнхтулга
Дараагийн нийтлэл2019 оны Христмасын 1-р хичээл (12.08)