Үнэний сүнс ба мэхлэлийн сүнс
1Иохан 4:1-6
“Бид бол Бурханых. Бурханыг мэддэг хүн биднийг сонсдог. Бурханых биш хүн биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнс ба мэхлэлийн сүнсийг мэднэ.”(6)
1. Бурханы сүнс, чөтгөрийн сүнс (1-3)
Энэ ертөнцөд нүдэнд харагддаг материаллаг зүйл ба нүдэнд харагддаггүй сүнслэг ертөнц гэж байдаг. Сүнслэг ертөнцийн хувьд үнэний болон мэхлэлийн сүнс гэж байдаг. Бид энэ хоёр сүнсийг сайн ялгах хэрэгтэй бөгөөд сүнс болгонд итгэж болохгүй. Харин тэднийг Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд шалгах хэрэгтэй. Тоолшгүй олон хуурамч эш үзүүлэгчид чөтгөрийн сүнсэнд автагдан хүмүүсийг худал үгээр мэхэлдэг. Өнөөдөр ч мэхлэлийн сүнсэнд захирагдсан хүмүүс гайхамшгийг үйлдэн хүмүүсийг уруу татдаг. Тэгвэл бид яавал Бурханаас ирсэн сүнсийг мэдэж чадах вэ? Есүсийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас ирсэн юм. Харин Есүсийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас ирээгүй. Энэ бол Антихристийн сүнс бөгөөд аль хэдийн дэлхийд ажиллаж байна.
2. Бурханых (4-6)
Христэд итгэгч хүн нь Бурханых бөгөөд муу ёрын сүнсийг дийлсэн. Яагаад гэвэл бидний дотор буй Бурхан бол дэлхийд буй чөтгөрөөс илүү агуу учраас юм. Энэ дэлхийд Антихристийн сүнс болох мэхлэлийн сүнс дүүрэн байна. Тэд энэ ертөнцийнх учир ертөнцийн юмсыг ярьж, ертөнц тэднийг сонсдог. Ийм байгаа дэлхийг бидний шийдвэр болон хүслээр ялан дийлж чадахгүй. Гэвч бид Бурханы дотор байж, Бурханыг улам бүр танин мэдэж түшиглэвэл мэхлэлийн сүнснүүдийг дийлж чадна.
Гуйлт: Эзэн минь! Энэ цаг үед Антихристууд олон байна. Тиймээс би Таныг анхааран сонссоноор тэднийг ялган таньж мэдэн дийлэхэд туслаач.
Нэг үг: “Сүнснүүдийг сайн шалга!”