Өдөр бүрийн хоол /2023.11.15/

Эхнэр, ээж

Шүүгчид 13:1-25

Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн хэвлийд байхаасаа Бурханд зориулагдан тусгаарлагдсан назир хүн болох юм. Тэр Филистчүүдийн гараас Израилийг аварч эхэлнэ гэж хэлэв. (5)

1. Хүүсэр эмэгтэйд амлагдсан хүү (1-7)

Израильчууд ЭЗЭНий өмнөөс эргэж ёрын мууг үйлдсэнд, үндэстэн нь дарлагдан зовох болов. Гэвч харанхуйн дунд Бурханы хүсэл найдвар байсаар байлаа. Энэ нь хүүхэдгүй боловч итгэлтэй нэгэн гэр бүлд ивээл болон илэрхийлэгдсэн. Тэд өөрийн үндэстнээ филистчүүдийн дарлалаас чөлөөлөх Самсоныг төрүүлэх байв.Бид ямар ч хүсэл найдваргүй болох үед Бурхан бидэнд төлөвлөсөн агуу гайхамшигтай төлөвлөгөөгөө илэрхийлэн бидний амьдралд оролцдог. Бид тэвчээртэй, итгэлтэй байж Түүнд итгэмжтэй үйлчилсээр байх хэрэгтэй.

2. Тэд ЭЗЭН дотор нэг байлаа (8-25)

Энэ хос нь Бурханлаг гэр бүлийн жишээ байв. Маноагийн эхнэр нь нөхөртэйгээ нэгдмэл нэгэн байсан. Тэнгэрэлч эхлээд эхнэрт нь үзэгдсэн. Гэвч тэр тэнгэрэлчид “За болж байна, үгээ надад хэлээч, би нөхөртөө дараа дамжуулчихъя” гэсэнгүй. Харин нөхрөө дуудан, түүний оролцоог байлгасан ба нөхрийн удирдлагыг хүндэтгэсэн. Нөхөр нь ч мөн нэгдмэл байдлыг идэвхжүүлсэн. Тэрээр тэнгэрэлч түрүүлж өөр дээр нь ирж үгээ хэлээгүй хэмээн гомдоллоогүй ба даруу сэтгэлээр босон эхнэрээ даган очсон. Тэрээр төлөв даруу хүн байлаа. Түүнчлэн тэр хүүгийнхээ сүнслэг амьдралын талаар анхааран тэнгэрэлчээс хөвгүүний амьдралын хэв маяг ба үйлчлэлийн тухай асуусан.
Залбирал: ЭЗЭН минь, зөрчилдөөнтэй, зовлонтой үед ч санаа тавин, Таны дотор надад зориулагдсан, Таны цагт Таны арга замаар биелэгдэх зорилго байгааг мэдүүлдэгт баярлалаа. Танд тууштай итгэхэд туслаач.
Нэг үг:  “Бурханлаг хосуудыг Бурхан ерөөдөг

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.14/
Дараагийн нийтлэл2023 оны Матай 39-р хичээл (11.26)