2023 оны Матай 39-р хичээл (11.26)

Сүмийг цэвэрлэсэн Есүс

Матай 21:12-22
Гол эшлэл: 21:13
1. Есүс Иерусалим уруу ороод хамгийн түрүүнд хаана, яагаад очсон бэ(12а)? Есүс тэнд юу хийсэн бэ(12)? Бурханы сүм ямар газар гэж тунхагласан бэ(13, Иса 56:7, Иер 7:11, 1 Кор 3:16,17)?
2. Есүс сүмд байхад ямар хүмүүс ирсэн бэ(14)? Тэднийг эдгээснээр сүм ямар газар байхыг харуулсан бэ?
3. Ахлах тахилч нар хуулийн багш нар яагаад зэвүүцсэн бэ(15)? Есүс тэдэнд юуг ухааруулсан бэ(16, Дуу 8:2)?
4. Өглөө эрт инжрийн модыг харсан Есүс юунд найдсан бол(17, 18). Гэтэл яагаад тэр модыг хараасан ба инжрийн мод юуг билэгддэг вэ(19, Их 15:8, Илч 2:5)?
5. Үүнийг харсан шавь нар ямар хандлага гаргасан бэ(20)? Есүс энэ үйл явдлаар юуг зааж өгсөн бэ(21)? Уулыг нүүлгэх итгэлийн хүч юунаас гардаг вэ(22, Мт 17:21)?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.15/
Дараагийн нийтлэл2023 оны Матай 39-р номлол (11.26) Иошуа Насаа хн