Өдөр бүрийн хоол /2023.11.14/

Бусдыг уучлан урагшил

Шүүгчид 12:1-15

Намайг аврахгүй болохыг чинь хараад би амь өрсөж, Аммоны хөвгүүдийн эсрэг хөдөлсөнд ЭЗЭН тэднийг миний гарт өгөв. Юунд та нар энэ өдөр миний эсрэг дайтахаар над уруу ирдэг билээ. (3)

1. Сахилгажуулагдсан Ефраим (1-4)

Хамт тулалдахаар дуудагдаагүй учир ефраимчууд уурлав (Гидеоны үед тэд мөн ийм хандлага гаргасан 8:1). Харин Иефта тэднийг хамт тулалдахаар дуудсан боловч хариу өгөөгүй хэмээн хариулсан. Ефраимчууд түүний болон гэр бүлийг нь галдан шатаана гэж сүрдүүлэв. Тэд ингэх нь ойлгомжгүй үйлдэл юм. Иефта тэдний нийтийн дайсныг дарсан. Ингэхдээ тэр Бурханаар босгогдон, Түүний агуу ялалтыг биелүүлсэн. Тэд хэрүүл маргаан үүсгэхийн оронд талархал болон нэгдмэл байдлыг илэрхийлэх хэрэгтэй байсан. Мөн яагаад дуудаагүй вэ гэхийн оронд сайн дураараа тулалдаанд хамт оролцох, алхам хийх хэрэгтэй байсан. Тэдний доромжлол Иефтаг ихэд уурлуулсан. Тэр Гидеонтой адил нэгэн байсангүй. Иефтагийн бодлогогүй үгс овгуудын хоорондох зөрчилдөөн, иргэний дайн үүсгэсэн.

2. Бурхан дахин гурван ч шүүгчдийг босгов (5-15)

Бурхан Өөрийн хүмүүсийг хайрлан, түүхэнд тодорхой тэмдэглэгдэн үлдээгүй гурван шүүгчийг босгосон. Тэд бүгд эд баялагтай хүмүүс байсан. Ибзан гэрлэлтээр дамжуулан холбоо харилцааг бат бэх байлгах нууцыг мэддэг нэгэн байв. Тэд эд баялаг нь Бурханы үйлчлэлд саад болохыг зөвшөөрдөггүй хүмүүс байв.Бурхан итгэмжит хүмүүсийг дууддаг ба өргөмжилдөг.
Залбирал: ЭЗЭН минь, гомдоллож, орхигдсон, доромжлогдсон мэт сэтгэл надад төрдөг. Ийм үед уур бухимлдлаар хариу барихыг хүсдэг ч Таны ивээл, өршөөлөөр давахад туслаач.
Нэг үг:  “Бусдыг уучлан урагшил”

өмнөх нийтлэл2023 оны Матай 38-р хичээл (11.19)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.15/