Өдөр бүрийн хоол /2023.11.09/

Агуу болохыг хүссэн ч бүтэлгүйтсэн Абимелех

Шүүгчид 9:1-21

Гэтэл одоо та нар Абимелехийг үнэн ба чин сэтгэлээр хаанд өргөмжлөв үү? Иеруббаал болон түүний гэрийнхэнд сайныг хийн, ачит үйлсийнх нь ёсоор хандав уу?”(16)

1. Агуу удирдагч байна гэдэг нь (1-6)

Абимелех бол шивэгчнээс төрсөн Гидеоны хүү юм. Түүний нэр нь “миний эцэг бол хаан” гэсэн утгатай бөгөөд анхнаасаа л хаан болох амбицтай байсан. Тэрээр Шехемийг удирдаж байсан бөгөөд бүх Израилийг ч удирдахын тулд 69 ахыгаа алсан. Түүний энэ шунал нь амбиц юм. Абимелех Бурханы зүрх сэтгэл ба санаа бодлыг мэдээгүй бөгөөд хэрхэн агуу болохыг ч мэдэхгүй байсан.Бурхан агуу нэгэн болох талаарх хүсэл мөрөөдлийг үгүйсгэдэггүй боловч харин Бурханы алдар ба бусдын сайн сайхны төлөө амьдрах арга замыг бидэнд харуулдаг.

2. Иотамын сургаалт үлгэр (7-21)

Ах дүүсээсээ амьд үлдэж чадсан нь Иотам байв. Тэрээр шехемчүүдэд хандан сургаалт үлгэрээр тэдний юу хийснийг, үүний үр дүнд юу болохыг хэлсэн. Сайн модод нь Гидеон болон түүний хүүхдүүд бөгөөд тэд сайн үр жимсийг боловсруулж байсан. Махирс мод бол Абимелех бөгөөд энэ нь сайн жимс гаргахын оронд бусад моддыг гэмтээдэг. Мөн түүнчлэн тэр нь гал түймэр гаргадаг. Шехемчүүд ийм модыг тайрч хаяхын оронд өөрсдийн хаан байлгахаар урьсан. Бурхан тэднийг гэмшилд дуудаж буй нь энэ байлаа.
Залбирал: ЭЗЭН минь, жинхэнэ агуу байдал бол төлөв даруугаар бусдад үйлчлэх гэдгийг харуулсанд баярлалаа. Манай үндэстэнд сүнслэг агуу удирдагчдыг олноор босгож өгөөч.
Нэг үг:  “Махирс мод адил бүү бол”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.08/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.10/