Өдөр бүрийн хоол /2023.11.10/

Хуурамч бурхдаа хая

Шүүгчид 10:1-18

Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан –Бид нүглийг үйлдэв. Мэлмийд тань юу тааламжтай гэснээ бидэнд үйлдэгтүн. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа. Тэгээд тэд өөрсдийн дундаас харийн бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН, Израилийн зовлонг харж тэсэхгүй болов. (15-16)

1. Бурханы зорилгын дагуу үйлчилсэн даруу хүмүүс (1-5)

Улс орны дотоод зөрчлөөс болж ард түмэн гашуун зовлон амсаж ЭЗЭНд хашхирцгаав. Энэ үед Бурхан өршөөлөө үзүүлэн Толаг босгосон. Тола гэдэг нэр нь өт ба авгалдай гэсэн утгатай. Энэ нь тийм үзэсгэлэнтэй биш байсан ч тэрээр Бурханы дуудлага ба тусламжинд хариулан 23 жилийн турш Израилийг аврахаар боссон. Бурхан эгэл жирийн хүмүүсээр дамжуулан Өөрийн агуу ажлуудыг гүйцэлдүүлдэг. Дараа нь Бурхан Иаирыг босгосон. Түүний нэр нь “гэгээрсэн” гэсэн утгатай. Тэр 30 хүүтэй байсан ба тэд нэгдсэн удирдлага бүхий 30 хотыг эзэмшдэг, эд баялаг бүхий удирдагчид байсан. Иаир 22 жилийн турш Бурханы зорилгын дагуу үйлчилсэн нөлөө бүхий, итгэмжит нэгэн байсан.
2. Бурханы хатуу хайр (6-18)

Хоёр үе өнгөрсний дараа израильчууд Бурханы ивээлийг умартаж, ЭЗЭНд мөргөхөөс татгалзах болсон. Энэ нь Бурханд тааламжгүй зүйл байв. Тэдний шаналлыг тодорхойлохдоо “гарт оруулав”, “талхин зовоох”, “дарлав”, “дайтах”, “маш ихээр дарлагдав” гэсэн үгсийг ашигласан. Бурхан тэдэнд хатуу чанд хайрыг харуулсан. Үнэндээ тэд гэм нүглүүдээ хүлээн зөвшөөрч, Бурханы өршөөлийг санан, зөрүүд байдлаа ухаарч, шүтээнүүдийг зайлуулах ёстой байлаа. Ийнхүү үйлдэх үед тэд тэмцэл хийх сэтгэл сүнсээр дүүрсэн юм.
Залбирал: ЭЗЭН минь, жирийн хүмүүсийг дуудан босгодогт баярлалаа. Амьдралаараа Таны зорилгын дагуу үйлчлэхэд туслаарай.
Нэг үг:  “Бурханы хайр биднийг шинэчилдэг”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.09/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.11/