Зөвхөн ЭЗЭН биднийг захирна
Шүүгчид 8:22-35
Гэвч Гидеон тэдэнд –Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүд ч та нарыг захирахгүй. ЭЗЭН та нарыг захиран гэв. (23)
1. ЭЗЭН бидний хамгийн сайн Хаан (22-23)
Гидеоны удирдлага доор ЭЗЭН Өөрийн ард түмнийг аварсан. Гидеоны ухаалаг удирдлагыг хүмүүс сайшааж, түүнийг хаан болгохыг хүссэн. Энэ нь сорилт байв. Гидеон тэдний хүслийн дагуу удирдагч болох нь зөв зүйл биш, ЭЗЭН Бурхан хамгийн сайн удирдагч гэдгийг тэр мэдэж байлаа.Хүн удирдагч болох шаардлагатай боловч үнэндээ бид амьдралдаа, гэр бүлдээ, цуглаандаа, улс орондоо ЭЗЭНий удирдлагыг заавал түшиглэх ёстой. Өнөөдөр ЭЗЭН Есүсээр та зүрх сэтгэл, амьдралаа хаанчлуул.
2. Сайхан санаа байлаа ч ЭЗЭНий өмнө шалгагдах ёстой (24-35)
Гидеонд шагнал болгон авсан алтаараа ефод хийх сайхан санаа байсан. Тэрээр ЭЗЭНий өгсөн ялалтыг дурсан санахын тулд алтан ефод урласан. Ефод нь зотон даавуугаар урладаг, тахилчдын өмсдөг хувцас байсан. Хэдийгээр цаад санаа нь зөв байсан боловч хүмүүс түүний урласан ефодыг шүтэж, энэ нь Гидеон болон түүний гэр бүлд занга болжээ.Бид бүхий л төлөвлөгөө, шийдвэр бүртээ, энэхүү “сайн, сайхан” санаа маань ЭЗЭНийг алдаршуулж, итгэлийг минь өсгөх мөргөл байхын төлөө цаг ямагт сэрэмжтэйгээр залбирах хэрэгтэй.
Залбирал: ЭЗЭН минь, миний ЭЗЭН, Хаан байгаад баярлалаа. Миний амьдрал, гэр бүл, цуглаан, үндэстнийг минь захирч өгөөч.
Нэг үг: “Бүгд ЭЗЭНий Хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөр”