ЭЗЭН авардаг; итгэж дуулгавартай дагагтун
Шүүгчид 7:1-25
ЭЗЭН, Гидеонд –Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав. (7)
1. Итгэлийн гурван зуун эрс (1-8а)
ЭЗЭН тулалдаанд байлдах цэргүүдийн тоонд анхаарсан ба Өөрийн хэрэглэх хүмүүсийг хайж эхэлсэн. Усыг амандаа гараараа ойртуулан долоосон хүмүүс тулалдахаар сонгогдов. Тэд ам цанган ус уухад хүртэл өөрсдийн хараанаас юуг ч алдахгүй байсан. Тэд сонор сэрэмжтэй, бэлэн байдалд буй хүмүүс юм. Ийм хүмүүсийг Бурхан хэрэглэдэг. Ингээд дайтах 300 хүн л үлдэв.Бид ЭЗЭН ажиллах орон зайг үлдээх хэрэгтэй. Биднийг сул дорой үед ЭЗЭН хүчтэй ажилладаг.Гидеон бусад эрчүүдийг өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулав. Тэд чухал бус гэсэн үг биш харин гэр орчмын фронт дээр чухал шаардлагатай байсан. Бурхан бидний хүн бүрт чухал үүргийг өгдөг.
2. Бурхан ялалтыг өгөв (8б-25)
Бурхан Гидеонд амлалтыг өгснөөр айдсаа даван туулахад туслав. Энэхүү амлалтаа дайсны талын хүний зүүдээр дамжуулан баталгаажуулсан. Арвайн гурилаар хийсэн бин нь өчүүхэн хүнс гэж тооцогддог байсан. Гэвч тэр бин өнхрөн ирэхэд цэргийн майхныг нураах хүчтэй байсан. Энэ нь зөвхөн ваар ба бүрээн зэвсгээр ялалт байгуулсан Гидеоныг урьдчилан дүрсэлсэн нь байв. Зүрхэндээ бүрэн баталгааг авсан Гидеон цэргүүдийг манлайлан ЭЗЭНий тактикыг дагаснаар ялалт байгуулсан.
Залбирал: ЭЗЭН минь, Танд итгэхээсээ илүү өөрийн өчүүхэн чадварт найдах нь амархан байдаг. Танд итгэн, алхам хийж, Таны алдрыг харуулахад туслаач.
Нэг үг: “Бат зогсон, ЭЗЭНий алдрыг харагтун