2023 оны Матай 37-р хичээл (11.12)

Үйлчлэхийн тулд ирсэн Есүс

Матай 20:17-34
Гол эшлэл 20:28

1. Есүс Иерусалим руу явж байхдаа шавь нартаа Өөрийн ирээдүйн талаар юуг хэлсэн бэ (17-19)? Есүс яагаад Өөрийн үхэл ба амилалтын тухай давтан зааж байна вэ(16:21, 17:9)?
2. Тэгэхэд хэн Есүсээс юуг гуйсан бэ (20-21)? Тэд яагаад үүнийг гуйж байна вэ? Ийм тэд юуг мэдэхгүй байсан бэ (22)? Есүсийн уух аяга нь юу вэ? Есүсийн зүүн, баруун талд суулгах нь хэний эрх мэдэлд байдаг вэ (23)? Үүнийг мэдсэн бусад арав нь яагаад зэвүүцсэн бол (24)?
3. Хэн нь жинхэнэ агуу гэж Есүс сургаж байна бэ (25-27)? Тэгээд Есүс юуны төлөө ирсэн гэж байна вэ (28)? Энд “үйлчилнэ”, “зарц” болно гэдэг нь яахыг хэлж байна вэ? Есүс бидэнд хэр зэрэг үйлчилсэн ба Түүний үйлчлэлээр ямар үр жимс гарсан бэ?
4. Есүс ба шавь нар нь Иерихогоос гарч явахад хэн Түүнээс тусламж гуйсан бэ (29-30)? Есүсийн өмнө очиход тэдэнд ямар саад бэрхшээл тулгарсан бэ (31)? Гэсэн ч Есүс тэдний амьдралын гол асуудлыг хэрхэн шийдэж өгөн үйлчилсэн бэ (32-34)?

өмнөх нийтлэл2023 оны Матай 36-р хичээл (11.05)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.07/