Өдөр бүрийн хоол /2023.11.04/

ЭЗЭН Гидеоныг дуудсан нь

Шүүгчид 6:1-24

ЭЗЭН түүнд хандан –Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. (14)

1. Өөрийн хүчээр яв (1-16)

Израильчууд ЭЗЭНд хандан хашхирсанд, ЭЗЭН хашхирааныг нь сонсон тэдэнд туслав. Юуны өмнө эш үзүүлэгчийг илгээн тэдэнд хандсан өршөөл хайр ба дуудлагыг нь сануулав. Дараа нь ЭЗЭН тав дахь шүүгч Гидеоныг дуудав. Энэ үед Гидеон усан үзмийн шахуурга доор буудайгаа мидианчуудаас нуун цайруулж байв. Тэрээр Бурханы хайранд эргэлзэж байсан ч тэнгэрэлч түүнийг “Эрэлхэг дайчин” хэмээн дуудсан. Бурхан түүнд байгаа боломжийг харсан. Гидеон өөрийнхөө сул талыг л харсан бол Бурхан түүний ЭЗЭНд итгэх итгэлээр алхсанаар гүйцэлдүүлж чадах зүйлсийг нь харсан.

2. Гидеоны шийдвэр (17-24)

Гидеон Бурханаас тэмдэг харуулж өгөхийг хүсэхэд Бурхан зөвшөөрөв. Тэр ЭЗЭНд зориулж өргөл бэлдсэн бөгөөд ЭЗЭН түүнийг нь хүлээн авсан. Гидеон амьдралаа ЭЗЭНд бүрэн зориулахын тулд тэмдэг хүсэж буйг ЭЗЭН ойлгон, биелүүлж өгсөн. Гидеон ЭЗЭН Бурханыг хувьчлан таних үедээ амьдралаа ЭЗЭНий зорилгын дагуу зориулахад ойр болсон. Гидеон айдсаас чөлөөлөгдөн, амар тайван ба эрх чөлөөг мэдрэх үедээ ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгосон.
Залбирал: ЭЗЭН минь, би байгаа нөхцөл байдлаасаа болж гомдоллон сул дорой байдал дундаа амьдардаг. Өөрийгөө Таны нүдээр харж, өөртөө байгаа өчүүхэн хүчээр Таныг дагахад туслаач.
Нэг үг:  “Есүс минийх”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.03/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.06/