Гидеон Бурханы зоригжуулалтыг хайсан нь
Шүүгчид 6:25-40
Ингээд Гидеон, Бурханд –Хэрэв Та айлдсан ёсоороо миний гараар Израилийг аврах гэж байгаа бол, харагтун, би хяргасан ноосыг үтрэмийн шалан дээр тавина. Хэрэв зөвхөн ноосон дээр л шүүдэр бууж, хамаг газар хуурай байвал, Та амласан ёсоороо миний гараар Израилийг аврах болно гэдгийг чинь би мэдье гэв. (36-37)
1. ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босго (25-32)
Гидеоны гэр бүлийнхэн эргэн тойрны үндэстнүүдийн хиймэл шүтээнийг шүтэж завхарсан. ЭЗЭН Гидеонд Баалд зориулан эцгийнхээ босгосон тахилын ширээг нурааж, ЭЗЭН Бурханд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун гэв. Гидеон айж байсан ч дуулгавартай дагасан. Тэрээр тахилын ширээг нурааж, эцгийнхээ эзэмшлийн бухаар тахил өргөв. Хотынхон нь Гидеоныг шийтгэхийг хүссэн боловч эцэг нь хүүгийнхээ талд зогссон. Баал өөрөө Гидеонтой тулалдаг гэхэд хүмүүс түүнийг зөнгөөр нь орхисон. Ингэж Бурхан Гидеоныг хамгаалсан.
2. Гидеон ноосоор тэмдэг хүсэв (33-40)
ЭЗЭН өөртэй нь болон хамтран зүтгэгчидтэй нь хамт байгаа эсэхийг батлахын тулд Гидеон ноосоор тэмдэг хүссэн. Тэгээд үтрэмийн хуурай шалан дээр чийг шингээхэд бэлэн хуурай ноосыг тавьсан. Хэрэв шал нь хуурай бөгөөд ноос нь норсон байвал энэ нь гайхамшиг болох байлаа. Бүрэн баталгаатай болгохын тулд дахин газрыг норгож, ноосыг хуурай байлгахыг хүссэн.Бид Бурханы хүслийг библийн хичээл, залбирал, тунгаан бодох, зөвлөгөө зэргээр мэдэж болдог ч Бурхан биднийг төрөл бүрийн арга замыг ашиглан зоригжуулахад бэлэн байдаг.
Залбирал: ЭЗЭН минь, Таны зоригжуулалт хэрэгтэй цаг үе байдаг. Шаардлагатай үед итгэлийг минь дахин дахин зоригжулдагт баярлалаа.
Нэг үг: “ЭЗЭН биднийг зоригжуулахыг хүсдэг”